Нягтлан бодох бүртгэл, аудитын стандарттай холбоотой ажлын талаар санал солилцоо
2018.02.05

Нягтлан бодох бүртгэл, аудитын стандарттай холбоотой ажлын талаар санал солилцоо

ММНБИ-ийн үйл ажиллагааны нэг чиглэл нь нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартыг орчуулах, хэрэглээний гарын авлага бэлтгэх, сургалт зохион байгуулах юм.

Эдгээр ажлыг Сангийн сайдтай байгуулсан “Төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгэх тухай” 109 тоот гэрээний дагуу Стандартын хэлтэс гүйцэтгэж байна. 

Сангийн яаманд болсон Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооны хуралд ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан, дэд захирал М.Соронзонболд нар оролцож нягтлан бодох бүртгэл, аудитын стандарттай холбоотой хийж гүйцэтгэсэн ажлын талаар тайлан танилцуулж, хорооны гишүүдтэй санал солилцлоо.

Энэ үеэр тус хорооны дарга, Сангийн дэд сайд Х.Булгантуяа: “ММНБИ-ийн үйл ажиллагаа тогтвортой, мэргэжлийн хувьд, чадвар чадамжийн хувьд, ёс зүйн хувьд хамгийн сайн байх нь олон улсын стандартыг нийтэд хүргэхэд маш чухал. Нэр хүнд нь ч санхүүчид, нягтлан бодогчдын дунд сайн байгаа.” хэмээн онцолж, цаашид дэмжиж ажиллахаа илэрхийллээ.