2018.02.12

НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллаж тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэлээ

НИТХ-ын дарга С.Амарсайхан өнгөрсөн Баасан гарагт Налайх дүүрэгт ажилласан байна.

Тэрээр дүүргийн ахмдадуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлсний дараа 109-р сургуульд сурагчийн автобус хүлээлгэн өгсөн байна. Мөн ТҮК-ийн ажилчидтай уулзаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. 

С.Амарсайхан: 109 дүгээр сургуулийн өргөтгөлийн ажил энэ жил эхэлнэ. Олон улсын жишиг стандартад нийцсэн өргөтгөлийн ажлыг хийснээр 2019 оны намраас эхлээд дунд сургуулийн орон тоо нэмэгдсэнээр 300 гаруй хүүхэд нэмж сурах боломж бүрдэнэ.