2018.02.15
Б.Баттөмөр: Дархан-Уул аймгийг эдийн засгийн чөлөөт бүс болгох талаар ярьж байгаа
Төвийн бүсилйн тулгуур төв Дархан-Уул аймгийг Эдийн засгийн чөлөөт бүс болгох талаар судалгаа хийгдэж байна. Ингэхдээ Монголчуудын амьдралыг нийтэд нь тэтгэх бүс болно гэж харахаасаа илүүтэй байгаа баялагаа, байгаа нөөцөө зохистой ашиглах тулгуур төв болно гэж үзэж болохоор байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Дархан хотыг эдийн засгийн чөлөөт бүс болгох чиглэлээр судалгаа хийж байгаа. Эдийн засгийн чөлөөт бүс дотроо гадна, дотны хөрөнгө оруулалт орох, олон үйлдвэр байгуулагдах боломж гарч ирнэ. Үүнийгээ дагаад эрчимжсэн хөдөө аж ахуйн салбар хамт үүсэх таатай бүс нутаг бол Дархан.