Л.Энх-Амгалан 2018.02.19 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Сар шинийн золголт боллоо

Сар шинийн золголт боллоо

XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Шинийн 4-ний билэгт сайн өдрийн морин цагт ММНБИ-ийн сар шинийн золголт болж, гишүүд, хамт олон ахмадуудынхаа амар мэндийг эрж хүндэтгэн золголоо. Золголтонд үе үеийн ерөнхийлөгчид, үүсгэн санаачлагчид, аудитын компанийн захирлууд, мэргэшсэн нягтлан бодогчид оролцлоо. 

Золголтыг ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Л.Энх-Амгалан нээж, өнгөрөн одож буй жил ММНБИ болоод улс орны санхүү эдийн засгийн хувьд үр өгөөжтэй сайн жил байсныг онцлон тэмдэглэж, санхүүчид, нягтлан бодогчид гарч буй нохой жилд ч өмнөх амжилтаа бататган үр бүтээлтэй ажиллахыг билэгдэн ерөөлөө. 

ММНБИ-ийн сар шинийн золголт боллоо

Монгол Улсын ардын багш, гавъяат багш Ж.Нямсүрэн Цагаан сарын хүндэтгэлийн зоог ууц таллаж, залуу мэргэжилтнүүдэд зориулан үг хэлэхдээ, “Мөнгөний бурхад болсон нягтлан бодогчид, аудитын байгууллагууд тухайн байгууллага нэгжээс эхлээд улс орныхоо санхүү, хөрөнгө мөнгийг арвижуулах, зөв бүртгэл тооцоолох ажилд хариуцлагатай хандан, амжилттай ажиллахыг онцлон захиж байлаа.