2018.02.21

Ц.Даваасүрэн: 350мб-ын эх үүсвэрийг 2 жилдээ багтааж шийдвэрлэнэ

Цахилгаан станцыг ашиглах хугацааг 25 жил гэж үздэг. Гэтэл ТЭЦ2 56 жил, ТЭЦ3 50 жил, ТЭЦ4 36 жил ашиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл эдгээр томоохон станцуудын ашиглалтын хугацаа дууссан байна. Эрчим хүчний цахилгаан станцад дамжуулах шугамууд 40-50 жилийн насжилттай болжээ. Энэ утгаар нь авч үзвэл эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж ашиглалтанд оруулах нь тусгаар тогтнолтой ч холбогдох учиртай. Гэтэл Тавдугаар цахилгаан станцын асуудал яригдаад 10 шахам жил болжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхээсээ илүүтэй дулааныг 3, 4-р цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн байна. 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Эрсдэлтэй байна гэж үзэж байгаа учраас 3-р цахилгаан станцаа 250 мб-аар өргөтгөнө. ТЭЦ 4 дээр бүх генератараа шинэчилж, хүчин чадлыг нь 100 мб-аар нэмэгдүүлнэ. Нийтдээ 350 мб-ын эх үүсвэрийг хоёр жилдээ багтаагаад бий болгохоор шийдвэрлэлээ. Энэ нь бараг шинэ станц барих хэмжээний эх үүсвэр.  5-р цахилгаан станцын ажлын хөрөнгө оруулагч нар нь байхгүй болж, эрсдэлтэй байдалд орсон. Огт хэрэгжихгүй босон тохиолдолд ТЭЦ2-ыг шинэчилж, 250-300 мб-аар нэмэгдүүлж, хамгийн сүүлийн үеийн өндөр технологитой цахилгаан станц болгох асуудлыг судалж байна.