2018.03.05

Хэнтий аймаг 2018 оны багийн үйл ажиллагааг дэмжих жил болгоно

Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдээс мөн санаачлага гарч эхэлсэн байна. 

Тухайлбал, Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ гишүүн 2018 оны "БАГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ" болгон  ажлаа эхлүүлжээ. 

Хамгийн эхэнд тэрээр аймгийн 39 багт өөрийн биеэр очиж, төрийн үйлчилгээний хүртээмжтэй танилцаж байна. 

Хэнтий аймагт нийт 88 багтай, үүний 66 баг нь сумын төвөөс алслагдмал  байдаг. Эдгээр багт байгаа иргэд төрийн үйлчилгээг малчны хотноосоо гараад авах боломж хомс байна. Тиймээс тэдгээр малчдад хэрэгтэй үйлчилгээг хотонд нь хүргэж ажиллахыг зорьж байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Тухайлбал, Статистикийн тоо мэдээг багийн засаг даргаас  тайлангаа нэхдэг. Багийн засаг даргад мотоцикл байхгүй эсвэл шатахуунгүй байж байдаг. Аргаа бараад худлаа мэдээлэл өгдөг байх жишээтэй. Ингээд нөгөө мал, хүн амын тоо худал гардаг. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх үүднээс 4-5 хуулийн төслүүдийг өргөн барина гэж бодож байгаа. Засгийн газарт чиглэл өгөх талаар ажлуудыг санаачлаж, хэрэгжүүлнэ" гэж бодож байгаа.