“MNB SPORT” спортын төрөлжсөн суваг нээгдлээ
МҮОНТ-ийн албан ёсны спортын “MNB Sport” сувгийн нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо.
Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах нар үг хэлж нээсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Биеийн тамир, спортын газрын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар нээлтэд оролцлоо.
Мөн өдөр бүр спортын мэдээ, мэдээллээр үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр уулзаж, хэдийнээ зүс, нэр танил болсон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Цагаандалай, спортын сэтгүүлч Д.Баярсайхан, Д.Батжаргал нар нээлтийн арга хэмжээг ээлжлэн хөтөлсөн нь зочид, үзэгч, оролцогчдын талархлыг хүлээж байв.
Дээрх суваг нь 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ, “Токио-2020” зуны олимпийн наадам зэрэг дэлхийн хэмжээний томоохон уралдаан тэмцээнийг үзэгч түмэндээ шууд дамжуулахаар бэлтгэж байна.
Цаг хугацааны хувьд өдөр бүрийн 06:00-00:00 цаг хүртэл үзэгчдэд спортын мэдээлэл хүргэнэ. Хэвлэл мэдээллийн салбарт 2-33 хүртэлх жил ажилласан туршлагатай зураглаач, сэтгүүлч, найруулагч, инженер техникийн 30 орчим ажилтан спорт сонирхдог хэн бүхэнд мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байна.
"MNB Спорт"
гийг Дидш, Юнивишн, Скаймедиа, Сансар, MNBC зэрэг кабелийн телевизийн 67 дугаар сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.