2018.03.15
Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан болно
Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны VIII хуралдаан энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Талууд улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл, санал солилцож, байр сууриа илэрхийлэн, цаашдын чиглэлээ тодорхойлох юм.
Манай улс барилга, хот байгуулалт, соёл, боловсрол, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай, идэвхтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.