2018.02.21

С.Эрдэнэ зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай хуулийн төслийг ЗГ-т өргөн барив

Ахмадуудын 90 хувь, худалдаа эрхлэгчдийн 80 гаруй хувь, багш, ажилчдын 95 хувь нь тэтгэврийн, бизнесийн болон хэрэглээний зээлтэй байна. Зээлтэй иргэдийн хувьд зээлийн хүү бууруулах нь тэдний нуруун дахь ачааг хөнгөрүүлэх боломж гэж харж байна.

Зээлийн хүүг багасгах шийдвэртэй алхам хийж чадахгүй хүчээр бууруулж болохгүй гэж эмзэглэж хандсаар өдий хүрсэн. Одоогийн байдлаар банкуудын дундаж хүү нь 20 орчим хувьтай байна. Иргэдэд чөдөр тушаа болсон энэ тогтолцоог солих цаг ирсэнийг ард иргэд Засгийн газарт сануулж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлжээ. Зарим улс оронд зээлийн хүүгийн дээд хэмжээ 20 хувь байна хэмээн заасан байдаг. Хэрвээ давсан тохиолдолд мөнгө хүүлэлт гэж үздэг байна. Уг хуульд зээлийн хүүгийн дээд хэмжээ үндсэндээ 18 хувь, ББСБ-ын зээлийн хүүгийн дээд хэмжээ 30-35 хувь байхаар тогтоож өгөх санал тусгасан байна. Тэрээр хадгаламжийн хүү, зээлийн хүүг хамтад нь бууруулах ёстой гэж тайлбарлаж байсан юм.