2018.03.26

Гадаадаас ажиллах хүч авах тоог 50 хувь бууруулна

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 8000 гаруй ААН гадны улс орнуудаас ажиллах хүч авдаг байна.

\Энэ тоог 50 хүртэлх хувиар бууруулах хөтөлбөрийг Засгийн газраас гаргасан байна. 2016 онд гадаадаас 28 мянган ажиллах хүч авсныг өнгөрсөн онд 30 хувь бууруулж 19 мянга болгосон байна.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг: Гадагшаа ажиллах хүч болон дадлагажигчаар явж байгаа залуусыг зайлшгүй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгссөн, суралцаж байгаа залуучуудаас сонгож авдаг байх тогтолцоог оруулахаар ажиллаж байна.