2018.03.26

Тэтгэмжээс татвар авахгүй байх саналыг МҮЭХ-оос гаргаж байна

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор МҮЭХ-ноос зарим саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болсон байна.

Тухайлбал Татварын багц хуулинд ХАОАТ-ын хөнгөлөлтийг тусгаж, тэтгэмжээс татвар авахгүй байх зэрэг саналуудыг оруулсан байна. 

МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Тухайлбал саяхан татварыг шатлалтай нэмсэн асуудлыг эргээд хүчингүй болгосон асуудлууд байна. Нийт гишүүн байгууллагуудаараа хэлэлцүүлэхэд хамгийн их хөндөгдөж байгаа асуудал бол зөвхөн цалингаараа амьдардаг 1 сая 300 мянган иргэн байна. Тэр хүмүүсийн хоол, унааны мөнгө, нэг удаагийн тэтгэмж, эмчилгээ, сувилгааны мөнгө зэргийг хөнгөлж өгөх санал маш их ирж байна.