2018.03.26
Гурван талт хэлэлцээрийн үндэсний хороо 300 төгрөгийн урамшуулал олгох журам батлах ёстой
Гурван талт хэлэлцээрээр өнгөрсөн онд Засгийн газар цалин болон тэтгэвэр нэмсэн байх учиртай. Гэвч Засгийн газар, ажил олгогч ,үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээнд сууж эдгээр амлалтыг тодорхой хугацаанд хойшлуулсан юм.
Ингэхдээ төрийн албан хаагчийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс жилд олгох 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тогтсон. Шаардлагатай 55.4 тэрбум төгрөгийг тусгасан. Харин одоо энэ урамшууллыг хэзээнээс олгож эхлэх болон ямар журам баримтлах вэ гэдгээ тогтоох учиртай гэж МҮЭХ Засгийн гаарт шахаж байна.