2018.03.30

Гурван тулгуурт хөгжлийн бодлого

Сүүлийн үед Засгийн газар “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг олон нийтэд танилцуулаад байна. Энэ хүрээнд ямар бодлого баримтлах, ямар арга хэмжээ зохион байгуулах талаар албаны хүмүүс дэлгэрэнгүй тайлбарлаж “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нэвтрүүлэгт оролцжээ. Тус нэвтрүүлэгт  Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, мөн тус газрын ажилтан А.Мөнхболд, Д.Эрдэнэбаяр, ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд Г.Занданшатар, “Нээлттэй мэдлэг” боловсролын сангийн тэргүүн Д.Энхбат, Эдийн засагч, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар оролцжээ.

ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд  Г.Занданшатар:  Хүн болгон төр нэг л болохгүй байна гэж ярьж байна.  Дэлхий өөрчлөгдөж байна. Бодит байдал, үнэнтэй нүүр тулах цаг болсон. Ард түмэн,  Улс төр аль аль талдаа хариуцлагатай байх хэрэгтэй.