2018.04.09
ҮЭ-Залуучуудын оролцоо зөвлөгөөн боллоо
МҮЭ-ийн холбооны Залуучуудын хорооноос зохион байгуулсан “ҮЭ-дэх залуусын оролцоо” сэдэвт ҮЭ-ийн залуучуудын хороодын дарга, тэргүүлэгчдийн зөвлөгөөн боллоо.
Уг арга хэмжээг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нээж, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Шинэ зууны ҮЭ”, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа “ХАБЭА-н соёлыг нэвтрүүлэхэд залуусын оролцоо” сэдвээр тус бүр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.
МҮЭХ-ны залуучуудын хорооны дарга Э.Тамир МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн дэргэдэх залуучуудын хорооны 2017 оны тайлан, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх “Залуучууд Зохист хөдөлмөрийн төлөө” төслийг танилцуулан хэлэлцүүлж, зөвлөгөөнд оролцогчид 2018 оны ажлын төлөвлөгөөг батлав.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны XXII их хурлаар баталсан “МҮЭ-ийн хөгжлийн хөтөлбөр 2030”-ыг хэрэгжүүлэх хүрээнд залуучуудын оролцоог тодорхойлж салбар, нийслэлийн болон МҮЭ-ийн холбооны дэргэдэх залуучуудын хороодын хамтын ажиллагааны хэлбэрийг тодорхойллоо.