2018.04.20

Л.Болд: Алслагдсан дүүргийн өрхийн эмнэлгийг яаж дэмжих вэ?

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бүх нийтийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хамралт” сэдвээр /УИХ-ын 2018.04.20/чуулганд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л. Болд:Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрлээс эмч нарын цалин тэтгэмж, иргэдийг өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болгоход чиглэгдсэн ямар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа ажил болон бусад хэд хэдэн асуултыг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Алслагдсан дүүргийн өрхийн эмнэлгийг яаж дэмжих вэ? Хан уул дүүрэгт хүүхдийн эмнэлгийн асуудал тулгарч байна. Төсөв нэмэх гэдэг бол нэг тал. Эрүүл мэндийн бодлого 90 оноос өмнө цэгцтэй байсан. Шилжилтийн нийгмийн үед хүндэрсэн. Ахмадууд, дунд насныхан, орчин цагийнханд зориулсан нийгмийн асуудал гарч ирж байна. Шинэ цагийн залуу үеийнхэнд өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсрол чухал. Үүнд зориулсан төсөв хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний асуудал их чухал. Гадны том, том эмнэлэгт ахлаад ажиллаж байгаа олон залуучууд байна. Энэ хүмүүст боломж олгох арга байна уу?

УИх-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Сарангэрэл:

Эмч ажилтнуудын цалин мөнгөний хувьд 2019 онд цалин нэмнэ гээд Ерөнхий сайд хэлсэн.

НХХЯ, Сангийн яамтай  хамтарч тарифын журам боловсруулж дууслаа.

Үүний үр дүнд эмч, сувилагч нар маань хийснээрээ цалинжих боломж бүрдэж байгаа. 2019 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр харж байгаа. Хануул дүүргийн төрөх эмнэлэг 2019 онд ашиглалтад орно гэж харж байна. Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх талаар анхаарч байна. Хүн амын дунд зонхилж байгаа умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх тал дээр анхаарахаар төвлөж байна.