2018.04.19

"Элэгний эмгэггүй Архангай-1" төслийн хаалт боллоо

“Элэгний эмгэггүй Архангай” төсөл амжилттай хэрэгжиж,  өчигдөр хаалтаа хийлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  Элэг бүтэн Монгол  хөтөлбөрийн хүрээнд Архангай аймагт  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачлагаар “Элэгний эмгэггүй Архангай-1” төсөл амжилттай хэрэгжиж, 2000 гаруй хүн элэгний хорт халдвар, B,C вирусээ бүрэн эмчлүүлж чадсан байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Энэ хөтөлбөрийг хамгийн анх Архангай аймагтаа санаачилж, УИХ-ын гишүүдтэй болон аймгийнхаа удирдлагуудтай хамтраад төслийг хэрэгжүүлээд явж байгаадаа баяртай байна. Төслийн үр дүн маш сайн гараад явж байна. Төслийн үр дүн дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын экспертүүд  дүгнэсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  Олон хүмүүс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан. Бидний бас нэг зорилго иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр асуудлыг шийдвэрлэх байсан.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас МУ элэгний эмийг хямдралтай нөхцөлөөр авч байгаа. Мөн 2000 гаруй иргэдийг үнэ төлбөргүйгээр эмчилснээрээ онцлогтой.