2018.04.20

УИХ-ын гишүүн А.Сүхбат Улсын начин Б.Одхүүд зодуулсан эсэх нь тодорхойгүй байна

Бөхийн холбооны тэргүүнийг сонгохтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн А.Сүхбатын биед гэмтэл учруулсан байна. Гэхдээ түүнийг хэн зодож танхайрсан нь тодорхойгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Цагдаагийн байгууллагад их гомдолтой байна. Монгол бөхийн өргөөг хамгаалалтад байлгасан хэрнээ шөнө намайг хамгаалж байх хооронд эрсдэлтэй нөхдүүдийг оруулж ирсэн. Тэгэхээр цагдаа намайг хамгаалж чадах уу? Гэдэгт эргэлзэж байна.

Цаашид цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина гэдгээ эрхэм гишүүн мэдэгдлээ.