Ж.Мөнхбат: Сайд нь хуулиа зөрчдөг байж болохгүй
2018.04.25

Ж.Мөнхбат: Сайд нь хуулиа зөрчдөг байж болохгүй

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн асуудлыг хэлэлцлээ.

Уг хуулийн төслөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг холбогдох татваруудаас чөлөөлөх юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Модон эдлэлийн экспортыг дэмжихээс илүү модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, хийж байгаа хүмүүсээ дэмжмээр байгаа юм. Төсвийн тухай хуулийн 7.2-ыг зөрчсөн асуудал долоо дахь удаагаа орж ирж байна. Ардчилсан намын хэлээд байгаа асуудал буюу Ч.Хүрэлбаатар сайдыг огцруулах үндэслэл дээр ч гэсэн байна билээ. Засгийн газрын сайд нь хуулиа зөрчдөг байж болохгүй. Хууль зөрчсөнөө УИХ хэлэлцсэн шүү дээ гээд хэлээд байх юм. Дахиад ийм хууль зөрчсөн асуудалд УИХ орох уу. Хууль дээдлэх зарчим зөрчигдсөөр байх юм уу . Татварын хөнгөлөлт үзүүлж байна гэдэг орлого буурч байна гэсэн үг биз дээ. Төсвийн тодотгол хийх ёстой юм биш үү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Төсөвт тодотгол хийхгүй гээд ОУВС-тай тохиролцчихсон юм билээ шүү дээ. Оруулаад эхлэх төсөлд чинь он сар, өдрийг нь тавиад байгаа. Хэрэв 2019 оноос мөрдөнө гэвэл тэгээд биччихэж болно. Хуулийн дагуу л орлогод тооцоогүй юм. Сайд хууль зөрчөөгүй. Тийм асуудал байж болохгүй. Энэ хуулийн төслийг хэрэгжүүлснээр төсөвт хүндрэл учрахгүй гэж ажлын хэсэг хэлээд байна хэмээн