Шинэ төмөр замын сонгон шалгаруултад 80 компани өрсөлдөнө
2010.09.13

Шинэ төмөр замын сонгон шалгаруултад 80 компани өрсөлдөнө

Шинээр тавих төмөр замын суурь бүтцийг барих уралдаант шалгаруулалтын өмнөх зөвлөлдөх уулзалт өнгөрсөн бямба гаригт боллоо. Төрөөс төмөр зам тээврийн талаар баримтлах бодлогын эхний үе шат болох Тавантолгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн 400 км. Сайншандаас Баруун-Урт хүртэл 350 км. Баруун-Уртаас Хөөт хүртэл 140 км. Хөөтөөс Чойбалсан чиглэлд 160 км хүнд даацын зориулалттай 1100 км төмөр зам барих юм. ЗТБХБЯ-наас энэхүү шинээр төмөр зам тавих саналыг 70 гаруй компанид тавьснаас Монгол ОХУ-аас нийт 25, БНСУ-аас долоо, Япон, БНХАУ-аас тус бүр 10 гаруй, бусад улс орон болон холбогдох Элчин сайдын яамд гээд нийт 80 компани оролцохоор санал ирүүлжээ.

Манай талаас шинээр төмөр зам барихад хөрөнгө оруулах, гүйцэтгэх талуудад ВОТ, ВТ гэсэн хувилбарыг санал болгож байгаа. ВОТ гэдэг нь гүйцэтгэгч байгууллага мөнгө гаргаж төмөр зам бариад тодорхой хугацаанд ашиглаад ашгаа олсны дараа Монголын төрд хүлээлгэн өгнө. ВТ гэдэг нь төмөр замаа барьж дуусгаад төрөөс зардлаа авч хүлээлгэн өгөх хэлбэр юм. Монголын тал энэ хоёр хувилбарын ВОТ-ыг илүү боломжтой хувилбар гэж үзэж байгаа. Түүнчлэн Концессын хуулийн дагуу хувьчлах зүйлсийн жагсаалт энэ долоо хоногт батлагдах юм байна. Ингэж концессын жагсаалт гарсны дараа ТӨХ комисс байгуулж сонгон шалгаруултаа зарлана.

Х.Баттулга: "Төмөр зам барих сонирхлоо илэрхийлсэн компаниуд консерциум болон нэгдэнэ

Тавантолгойгоос Чойбалсангийн чиглэлд тавих төмөр замын уралдаант шалгаруулалтын талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаас тодрууллаа.

-Хөрөнгө оруулагчид төмөр замд тендер зарлахгүй байх санал тавьсан. Ийм боломж байгаа юу?

-Төмөр замын тендер гэдэг зүгээр нэг замын тендертэй адил зүйл биш. Маш их хөрөнгө мөнгө шаарддаг. Дэлхийн хэдхэн компани энэ төрлийн тендерийг гүйцэтгэдэг. Монголын нутагт шинээр баригдах төмөр замд мэдээж, манай улстай хил залгаа орнууд оролцоно. Тиймээс тендер зарлах хэрэгтэй юу гэсэн эргэлзээ гарсан. Гэтэл манай хуульд бүтээн байгуулалтын ажлаа заавал тендерийн журмаар шийднэ гээд заачихсан. Хууль нь ийм болохоор бид хуулийн дагуу л тайлбарлаж байна. Саяхан Концессын хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу ВОТ, ВТ гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалт зарлана.

-Хөрөнгө оруулагч тал төмөр замаа барьж дуусаад тодорхой хугацаанд ашигласны дараа төрд хүлээлгэж өгөх хувилбарыг дэмжиж байгаа гэж дэд сайдын илтгэлд дурдсан. Яагаад энэ хувилбарыг сонгох болов. Өөр олон хувилбар байгаа шүү дээ?

-Төмөр зам барьж дууссаны дараа манай улсад хөрөнгө оруулагч талд өгөх бэлэн мөнгө хомс байгаа. Манай төмөр замд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой компаниуд мөнгөө нийлүүлж барьчихаад тодорхой хугацааны дараа ашгаа аваад Монгол Улсын өмч болгон хүлээлгэж өгнө. Үүгээрээ давуу талтай.

-Монголын тал аль болох хөрөнгө оруулагч татах сонирхолтой байгаа гэсэн. Ингэснээр олон талын ашиг сонирхлын зөрчил үүсч мэдэх юм?

-Манай баримталж байгаа бодлого гэвэл төмөр зам барих сонирхлоо илэрхийлсэн компаниуд нэгдэн нэг консерциум болон гүйцэтгэх ажилд оролцуулах юм.

-Зөвлөлдөх уулзалтын үеэр яригдсан нэг асуудал бол Монголоос нүүрс тээвэрлэж гарсан вагон буцахдаа хоосон тээвэрлэлт хийх нь гэж байсан. Ийм тохиолдолд зохих хэмжээгээр алдагдал хүлээх юм биш байгаа?

-Манай түүхий эдийг гадагшаа гаргана гэдэг нь экспорт дэмжигдэнэ гэсэн үг. Экспорт гэдэг нь Монгол Улсын эдийн засгийн том орлого. Энэ орлого татвараар дамжиж иргэдэд очно. Иргэд ямар нэгэн худалдан авалт хийж таарна. Худалдан авалт импортоор л орж ирнэ шүү дээ. Ийм нөхцөлүүд байгаа юм. Өнөөдөр манайд экспорт, импортын харьцаа алдагдсан. Импорт нь давамгайлаад байгаа. Энэ нь дотооддоо үйлдвэрлэж чадахгүй байгаатай холбоотой. Одоо экспортын орлого нэмэгдээд ирэхээр импорт дагаад өснө.

Х.Зоригт: Орос, Хятадын нөлөө их байгаа учир япончууд болгоомжилж байна.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтад япончууд өөрсдөө ирэхийг хүсээгүй бололтой. Мицубиши корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ажилтан Х.Зоригтыг элч төлөөлөгчөө болгож явуулсан байлаа. Ингээд түүнээс зарим зүйлд хариу авсан юм.

-Японы тал төмөр замын салбарт хэрхэн хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол. Энэ уулзалтад Японы талыг төлөөлж ирсэн хүний хувьд саналаа хуваалцахгүй юү?

-Одоо баригдах төмөр замд Орос, Хятадын нөлөө их байгаа учир япончуудын хувьд болгоомжилж байна. Японы компаниудын хувьд Тавантолгой, Оюутолгойгоос гарах ашигт малтмалын түүхий эдийг ОХУ-аар дамжуулж авах сонирхолтой байгаа. Гэхдээ одоогоор эдийн засгийн хувьд хэр үр ашигтай байх нь тодорхойгүй байна л даа. Энэ зөвлөлдөх уулзалтад оролцсон зорилго гэвэл ОХУ-ын байр суурийг л сонсох гэсэн юм.

-ОХУ ямар байр суурьтай оролцох гэж байгааг мэдсэн үү?

-Хүсч байсан мэдээллээ авч чадаагүй ч гэсэн зарим зүйлд тодорхой хариулт авлаа.

А.Анатольевич: БИД төмөр замд хөрөнгө оруулж, барихад бэлэн байна

"Оросын төмөр зам" нэгдлийн барилга шинэчлэлийн нэгдлийн газрын орлогч Алексей Анатольевичтэй энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр цөөн асуултад хариу авлаа.

-ОХУ шинээр тавих төмөр замд ямар байдлаар оролцох вэ?

-Оросын төмөр замынхувь нийлүүлсэн нийгэмлэгМонгол Улстай хамтарч "Дэдбүтцийн хөгжил" нэртэйкомпани байгуулсан. Энэкомпани шинээр баригдахтөмөр замын зураг төслийнурьдчилсан техник эдийнзасгийн үндэслэл, төмөрзамын барилгын ажлыггүйцэтгэх техник технологийнбаримт бичиг, шинэ төмөрзамын өөрийнх нь болонодоогийн шинэчлэлтэйхолбоотой иж бүрэн баримтбичиг боловсруулаадхолбогдох яамд, Засгийн газарт хүргүүлсэн.

-Монголын талаас тавьж буй санал хэр боломжтой санагдав. Жишээ нь, төмөр замд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй орнуудыг нэгдэж консерциум болж орж ирэх санал тавьсан?

-Ер нь, олуулаа нийлээд хийхэд ажил хурдан бүтнэ. Монгол Улсын хувьд хйл залгаа хоёр хөршөөс гадна гуравдагч хөршүүдтэй хамтарч ажиллах сонирхолтой байгаа байх. Төмөр замын төсөл өөрөө асар их хөрөнгө мөнгө шаарддаг зүйл. Тиймээс олон улсын хамтын нийгэмлэг, бүс нутгийн орнуудтай хамтарч хийхэд болохгүй зүйл байхгүй.Мэдээж, Монгол Улсын Засгийн газар уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах бодлого барьж байгаа. Тийм ч учраас энэ төсөлд оролцох орнууд үүнтэй уялдуулж хамтарч ажиллах байх. Бидний хувьд төмөр замд хөрөнгө оруулж, барихад бэлэн байна. Мөн бусад орнуудтай хамтраад ажиллахад ч бэлэн гэдгээ хэлье.

Пак Ген Рэй: Эцсийн байдлаар шийдсэн зүйл алга

Манай улс нүүрсээхоёр хөршөөс гаднагуравдагч орнуудадэкспортлохсонирхолтой байгаа.Шинээр баригдахтөмөр замашиглалтад орсноорОХУ-аар дамжижманайх нүүрсээСолонгос, Японд экспортлох юм. Энэ ч үүднээс тус улсууд шинээр тавих төмөр замд хөрөнгө оруулах цаашдаа энэ төмөр замаар дамжуулж өөрийн улсдаа нүүрс экспортлон авах сонирхолтой байгаа. Ингээд Солонгосын "Лотте" компанийн дэд ерөнхийлөгч Пак Ген Рэйтэй уулзаж шинээр баригдах төмөр замд хэрхэн хамтарч ажиллахаар төлөвлөж байгааг нь сонирхлоо.

-Танай компанийн хувьд шинээр баригдах төмөр замд хөрөнгө оруула хуу, бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой байгаа юу?

-Манай зүгээс төмөр зам барих барилгын ажилд оролцох, мөн хөрөнгө оруулалтад хамтарч ажиллах боломжтой. Одоогоор асуудлыг хэлэлцэх шатандаа явж байна. Эцсийн байдлаар шийдсэн зүйл алга.

-Монголын талаас тавьсан нөхцөлийн хувьд?

-Манай улсад 1994 онд Концессын хууль гарч бид мөрдөж эхэлсэн. Концессын хуулиар ажлуудыг гүйцэтгэж ирсэн. Монголын талаас тавьж байгаа нөхцөл боломжийн гэж үзэж байна. Бид холбогдох яамдуудтай энэ талаар ярьж тохирч л байна. Ер нь, аль ч орны Концессын хууль ижил төстэй байдаг. Тиймээс бид тохиролцоод ажиллах боломжтой гэж үзэж байгаа. Монголын талаас тавьж байгаа нөхцөлүүдийг судалж үзэж байна.

-Танай талаас төмөр замын салбарт хамтарч ажиллахаар бол хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Монгол Улс төмөр замаа мэдээж, өөртөө ашигтай байдлаар барих нь ойлгомжтой. Үүнд нь бид зохицож ажиллах шаардлага гарна. Зарим тодорхой асуудал дээр харилцан тохиролцох байх. Шинээр тавигдах 1100 км төмөр замын өртгийг бид мэдэж байгаа. Нарийвчлан төлөвлөгөө гаргаж байж нийт хөрөнгө оруулалтаа тооцож гаргана.

П.Ариу
Эх сурвалж: Ардчилал сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.