2018.05.02

Д.Тэрбишдагва: Үндсэн чиглэл хэлэлцэхэд бүх яамны сайд байх ёстой

Эдийн засгийн байнгын хорооны /2018.05.02/ хуралдаанаар УИХ-ын ЭЗ-ийн Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт талаар сонслоо.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Монгол төр ийм болчхож дээ гэж сэтгэл өвдөж байна. Ийм том асуудлыг хэлэлцэж байхад бүх сайд нар орж ирээд хэдэн өдөр хуралддаг байсан. Бүх яамны төлөөлөл оролцох ёстой. Сайд, дэд сайд нар орж ирэх ёстой. МУ-ын үндсэн чиглэл бол том асуудал. Макро эдийн засаг 90 хувь биеллээ гэж байна. Том том төслүүд сайн яваагүй. Үнэхээр ажил хийе, сайжруулъя гэж бодож байвал аудит ээ сайн хийх хэрэгтэй гэсэн санал хэллээ. Мөн Үндсэн чиглэлийг тооцоо судалгаатай боловсруулмаар байна гэсэн байр суурьтай байлаа.