2018.05.04

“Шилдэг бизнес төсөл- 2018” хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа

ЕБС-ийн төгсөх ангийнхны дунд Шилдэг бизнес төслийг  хэн  сайн бичих вэ? гэсэн уралдааныг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Уралдаанд оролцсон хүүхдүүдээс  баялаг бүтээгчид төрж гараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид хүүхдүүдэд бизнес сэтгэлгээг багаас нь суулгах ёстой. Улс төрөөс ангид шинэ үеийг бий болгоход уралдааны зорилго чиглэгддэг.