Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдаалахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
2018.05.07

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдаалахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудтай уулзан эрүүл мэндийн салбарын хүрээнд Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн тухай мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр эрүүл мэндийн сайд Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангийн ажилтантай уулзаж, эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй иргэн бүрт худалдаалах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодруулж, цаашид эрүүл мэндийн даатгалаар олгодог эмийг тасралтгүй худалдаалахад хувийн хэвшлийнхэн идэвхи санаачлагатай байж төрийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэгдлээ.

Мөн 60 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байгуулах асуудал, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгалаа. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь Өвөрхангай аймгийн болон Архангай, Булган, Баянхонгор аймгийн иргэдэд эрүүл мэндийн хоёрдогч шатлалын наргийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм.