2018.04.24

Бага насны хүүхдийн өвчлөлд агаарын бохирдол нөлөөлж байна

Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаан нь болоод байгаа юм.

УИХ-ын гишүүн  Д.Сарангэрэл: “Эхчүүд, эмэгтэйчүүд аюулын харанга” гэсэн нэрэн доор судалгааны дүнг гаргасан. Үүнтэй би санал нэг байна. Хоол тэжээлийн  дутагдал, агаарын бохирдол гэх мэт хүчин зүйлүүдийн нийлбэр жирэмсэн эхчүүдэд, хүүхдүүдэд маш их эрсдэл учруулахаар байна. Агаарын бохирдлын ийм хүнд үед түүний хор уршгийг хэрхэн бууруулах вэ? энэ чиглэлээр судалгааны дүн гарсан. Утаатай байгаа үед хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуудлыг өнөөдөр тодорхой болгож байна. Амны хаалтыг хэрэглэх ёстой гэсэн зөвлөмжийг  судалгааны дүн бидэнд харууллаа. Шаардлага хангасан амны хаалтыг ашиглаж чадвал нарийн ширхэг тоосонцроос хүн амаа 80% хамгаалах боломжтой.  Харамсалтай нь Монголын нөхцөлд ямар амны хаалтыг хэрэглэж байгаа нь тодорхой биш байна.