2018.04.20

“Таны төлөө” төслийн хүрээнд Хэнтий аймгийн бүх сумын эмнэлэгт жишиг өрөө байгуулна

Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр “Таны төлөө” төслийг хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд аймгийн төв эмнэлэг болон сумдын эмнэлгүүдийг ахмад настнуудад зориулсан бүрэн тоноглогдсон ороор хангах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тайваны төлөөлөгчийн газраас ороо авсан. Нутгийн зөвлөл маань Улаанбаатар хотод хандив цуглуулаад өрөөнүүдийг тохижуулж, загвар болгож байна. Бид хөрш орнуудаасаа суралцах ёстой. Идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгтэй.  Мөн илүү иргэдтэй хандсан үйлчилгээ байх ёстой.  Манай төсвийн хөрөнгө барилга, байшин руу их чиглэдэг болохоос биш, хүн рүүгээ хандсан хөрөнгө оруулалт дутмаг байгаа нь харагдаад байгаа юм. Үүнийг нөхөх гэсэн оролдлого дээр Тайваны хамтын ажиллагааны нийгэмлэг тус дэм болж байгаад бидний хувьд баяртай байна.

Тайпэйн худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар нь манай улсад олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Өчигдөр зөвхөн ор хүлээлгэж өгөөд зогсохгүй, Хэнтий аймгийн иргэдийн Эрүүл мэндэд чиглэсэн төслөө цаашид үргэлжлүүлж, Шүдний өвчлөлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.