2018.05.09
Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд 5540 санал хүлээн авчээ
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ бол Засгийн газраас өргөн барьж байгаа Татварын хуулийн өөрчлөлттэй нэг талаараа холбогдож байгаа хуулийн төсөл юм. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Билэгт тайлбар хийлээ.