2018.05.10

М. Билэгт: Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажил хаяхад турхирдаг асуудал хэрээс хэтэрлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.05.10/ хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Билэгт санал хэллээ.

УИХ-ын гишүүн М. Билэгт:
Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Монгол улсын эмзэг салбарын ажилтнуудыг ажил хаяхад турхирдаг асуудал хэрээс хэтэрлээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаялтыг зарласан. Энэ салбарынхан цалингаа голж жагсдаг хүмүүс биш. Чин зүрхнээсээ ажиллаж, төрөөс цалинждаг. Өвөл багш нарыг ажил хаяхад турхирсан. Үүний ард өвчтэй хүмүүс яах вэ? Бусдыг турхирч байгаа энэ байгууллагад жилд 4 тэрбум орчим төгрөг өгдөг.Үүнийг боловсрол, эрүүл мэндийн салбарт өгөх хэрэгтэй. Энэ асуудал дээр анхаарах цаг болжээ.