Түлэгдсэн иргэн М-ыг хотод авч ирэн ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтүүлэн, эмчилгээг эхлүүллээ
2018.05.11

Түлэгдсэн иргэн М-ыг хотод авч ирэн ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтүүлэн, эмчилгээг эхлүүллээ

Говь-Алтай аймгийн Цогт суманд 35 настай иргэн М бензинийг устай андууран халуун тогоо руу хийсний улмаас их хэмжээгээр хордож, биеийнх нь 80 хувь түлэгджээ.

Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн иргэн М-ийн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай нийслэл хотод ирж эмчлүүлэх шаардлагатай болсон ч онгоц суудалгүйн улмаас хотруу явж чадахгүй байсан юм. Тэгвэл  тус аймагт ажиллаж байсан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, тухайн иргэнийг яаралтай Улаанбаатар хот руу явуулахаар болсон талаар өглөө мэдээлж байсан.

Говь-Алтай-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор иргэн М, 16:25 минутанд Улаанбаатарт газардлаа.

Түүнийг ЭМЯ-ны харъяа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжийн эмч нар тосон авч, тус эмнэлгийн түлэнхий тасагт хэвтүүлэн эрчимт эмчилгээг хийж эхлээд байна.