2018.05.23

Халамжаас бүтээмж рүү шилжих хэрэгтэй

МҮОНТ-ийн “Онцлох зочин” ярилцлагад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг оролцлоо.

-          Өнөөдөр эдийн засгийн форумын үеэр  манай улс халамжаас  бүтээмж рүү шилжих хэрэгтэй гэсэн санааг чуулганд оролцогчид дэвшүүлж байна.  Бид хэрхэн халамжийн системээсээ бүтээмж рүү чиглэх ёстой вэ?

-          Сүүлийн жилүүдэд халамжийн бодлого хавтгайрч байна, хамрах хүрээ нь тэлж байна гэсэн шүүмжлэл нилээд байна. Халамжид зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдэж байгаа нь үнэн.  Хөдөлмөрийн чадвартай иргэн халамжаас хувь хүртдэгийг болиулах, хөдөлмөр эрхлэн, орлоготой болгох бодлого хэрэгжүүлж байна. Нийтдээ 100 000 орчим иргэн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэд халамжид хамрагдаж байна гэсэн судалгаа бий.