Х.Баттулга фракцтай болжээ
2010.11.23

Х.Баттулга фракцтай болжээ


Ардчилсан намд МоАХ фракц байгуулагдсан талаар намын ҮЗХ~
ны гишүүн Т.Батдорж, Р.Бурмаа, Б.Мөнхтуяа, Ж.Равдандорж нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тус фракцад ҮЗХ-ны 86 гишүүн хамрагджээ. Тэднийг ингэж мэдэгдсэний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Танай фракц хэзээ, ямар зорилгоор байгуулагдсан юм бэ?

-2010 оны арваннэгдүгээр сарын 18-нд байгуулагдсан. ҮЗХ-ны гишүүд хуралд оролцохоор ирэхдээ янз бүрийн мэдээлэлтэй байдаг. Тэдний мэдээллийг нэзгтгэх зорилготой зохион байгуулагдсан юм. Тухайлбал ээлжит ҮЗХ-ны хурлаас улс орны хэмжээнд ямар шийдвэр гаргах ёстой юм бэ гэдэгт фракцын гишүүдийн урьд нь авсан мэдээллийг нэгтгэх, ҮЗХ-оос үнэн зөв шийдвэр гаргахад тэдэнд туслах зорилготой. Түүнээс биш гишүүдийг хэний юуны тулд дэмжих ёстой талаар ямар нэг санамж өгөхгүй. ҮЗХ-ны хурлын өмнө албан бусаар энд, тэнд гишүүд цугларч санал солилцдог. Энэ байдлыг арилгах үүднээс албан ёсоор бид зарлаж байгаа юм.

-МоАХ нэг намын фракц болох хэмжээнд үйл ажиллагаа нь зогсчихсон хэрэг үү?

-МоАХ одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн бус байгууллага болсон. Нэр сүр хүч нь төдийлөн буураагүй. Харин бодлого хэрэгжүүлэх шаардлага байгаа тул Ардчилсан намаар дамжуулан төрөөс гарах шийдвэрт тусгах ёстой болсон учир энэ фракц байгуулагдаж байгаа юм.

-Танай фракц саяболж өнгөрсөн ҮЗХ-ныхуралдаанаас гарахшийдвэрт нөлөөлөх хэмжээнийүйлажиллагаа явуулсан уу?

-Бид тэндээс ямар шийдвэр гаргах талаар гишүүддээ нөлөөлөхгүй гэж хэлсэн. Харин мэдээлэл солилцсон. Хамтарсан Засгийн газрын гэрээг дүгнэх ёстой гэж үзсэн. Энэ талаар ҮЗХ хэлэлцээд намын дарга Н.Алтанхуягт хугацаатай үүрэг өгсөн байгаа. Түүнийг 2011 оны гуравдугаар сард дүгнэнэ.

-Ардчилсан намтай хамтарсан Засгийн газрын гэрээ байгуулсан МАХН байхгүй болжээ. Гэтэл та нар гэрээг дүгнэнэ гэж яриад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-УИХ-ын сонгуульд улс төрийн намаар биш хувь нэр дэвшигчдийн төлөө санал өгсөн байгаа. Энэ бол шууд хариулах асуулт биш байна гэв.

Ардчилсан намын МоАХ фракцыг УИХ-ын болон Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга толгойлдог гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.