С.Бямбацогт: Хуулийн төслийн үзэл баримтлал үндсэндээ бэлэн болсон
УИХ-ын дарга захирамж гарган Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулаад буй. Уг ажлын хэсгийн ахлагч С.Бятбацогттой ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хэр идэвхтэй ажиллаж байна вэ. Төсөл хэзээ бэлэн болох бол?
-Улс төрийн намын тухай хуулийг шинэлэхгүйгээр төрийн нэр хүнд, засаглалын тогтвортой байдлын талаар ярих нь утгагүй. Бид идэвхтэй ажиллаж, нийгмийн бүхий л хүрээний саналыг авч, уг хуулийн төсөлд тусгахыг зорьж байна. Олон талын судалгаа хийж, хэлэлцүүлгүүд зохион байгууллаа. Дахиад ч хийнэ. Хийгдэлгүй, чамбай сайн хууль батлахын тулд “долоо хэмжиж, нэг огтлох” учиртай. Хуулийн төслийн үзэл баримтлал үндсэндээ бэлэн болсон. Гэхдээ улс төрийн намтай холбоотой асуудал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай уялдаж байгаа.
Тиймээс хөнгөн хуумгай хандаж болохгүй. Байшин барихтай зүйрлэвэл сууриа сайтар тавиагүй байж ханаа өрчихөж болохгүй л дээ. Гэсэн хэдий ч ажлын хэсгийнхэн маань аль болох хугацаа алдахгүйг хичээж байгаа.
-Бодлогын намыг нийгмээрээ хүсэмжилж байна. Уг хууль ч бодлогын нам төлөвшүүлэх, төрүүлэх эрх зүйн үндэс, орчин болно гэж найдаж буй. Энэ чиглэлд ямар нэмэлт, өөрчлөлт тусгахаар байна вэ?
-Яг үнэн. Өнөөдөр бодлого ярьдаг нам бараг үгүй боллоо. Улс орныг яаж хөгжүүлэх, хүн ардын амьдрал ахуй, ирээдүйг хэрхэн төсөөлж байгаа болон түүндээ хүрэхийн тулд яг ямар арга замаар, юуг хийж, хэрэгжүүлэх вэ гэх зэргээр сонгуулиар дэвшүүлж буй зүйлс нь хүртэл тодорхой биш болсон. Намуудын бодлогыг тодорхойлдог хүмүүсийн орон зайг зүгээр л эрх мэдэлд шунасан, алба тушаал горилсон, мөнгөтэй, улс төрийн шуналтнууд эзэлж байна. Өндөр мэддэг, боловсролтой, чадвартай, сэтгэлтэй хүмүүс яагаад намаас, бас төрөөс зугтаад байна вэ гэдгийг юуны түрүүнд бодох ёстой. Итгэл үнэмшлээрээ нэгдсэн, эгэл жирийн гишүүдийнхээ хүчин зүтгэл дээр тогтож яваа намаа хувийнхаа компани шиг харсан хэдэн нөхөр тэнд тэнд эргээд байгаа болохоор улс төрийн намуудын нэр хүнд улам бүр унаад байгаа юм. Бодлого, хөгжил яриад зогсохгүй, түүнийгээ бодитоор хэрэгжүүлдэг нам л сорилт, хүлээлтэд тэсэж үлдэнэ. Тэрхүү сорилтыг давах дархлаа нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл гэж үзэж байгаа.
-Энэ хүрээнд зайлшгүй хөндөх зүйл нь санхүүжилт. Намуудьп төрөөс санхүүжүүлэх санал ажлын хэсгийнхэнд давамгайлж буй сурагтай. Санхүүжилтийн талаарх гол өөрчлөлтийг ямар байдлаар тусгаж байгаа вэ?
-Мөнгөтэй нэгэн, бизнесийн бүлэглэлийн халаасанд намуудыг хийчихгүй байхаас бүх зүйл эхэлнэ. Аливаа зүйл хоёр талтай. Гэхдээ аль нь зөв талдаа илүү жин дарж байна вэ гэдгийг л тунгаах учиртай. Өнөөдөр зөвхөн намын гишүүдийнхээ татвараар оршин тогтнож байгаа нам бий юү. Би л хувьдаа “Үгүй” гэж хэлнэ. Яах вэ, улс төрийн голлох хоёр намын тухайд сонгогчдоос авсан саналынхаа хувиар төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авч байгаа. Гишүүд нь алдаг оног ч гэсэн татвараа төлж байгаа биз. “Хандив” гэсэн халхавч дор наймаа, тохироо байхыг ч үгүйсгэх арга алга. УИХ-д суудалгүй намуудьга тухайд санхүүжилт нь бүр ч хүнд байгаа. Ганц нэгхэн мөнгөтэй, нөлөөтэй хүний далбаан дор явж байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч гишүүд нь итгэл үнэмшил гэхээс илүүтэй эзэн нь болчихсон дарга, удирдлагынхаа дохио зангаагаар хөдөлж байна. Уг нь сонгогчдоос авсан саналынх нь эрэмбээр төсвөөс бүрэн санхүүжүүлж, төр өгснөө бүрэн хянадаг, зарцуулалт нь шилэн болчихвол намын хүрээнд яригддаг өндөр түвшний авлига аяндаа алга болно. Тэгэхээр төрд авлига цэцэглэх үндэс нь үгүй болно гэсэн үг.
Гэвч ингээд ярихаар татвар төлөгчдийн мөнгөөр намууд тансаглах нь гэх зэргээр мушгиж, шүүмжилдэг. Нөгөө талаас төсвөөс санхүүжүүлэх сургаар баахан жалга, довны нам байгуулагдах эрсдэл бас бий. Тиймээс юутай ч эхний ээлжинд намын санхүүжилт гэдэгт гишүүдийн татвар, сонгогчдоос авсан саналын хувиар тооцсон төсвийн санхүүжилт, тодорхой хязгаарлалт бүхий хандив зэргийг хамааруулахаар төсөлд тусгаад байна. Гэхдээ санхүүжилт нь олон нийтэд ил, хатуу хяналттай, тодорхой хязгаартай байх ёстой гэж бид үзэж байгаа.
-Намуудын бүртгэл, гишүүнчлэл, тэднийг татан буулгах үндэслэл, хариуцлага гэх зэрэг анхаарал татаж ирсэн, зарчмын асуудлуудад ажлын хэсгийнхэн санал нэгдэж, гол концепцоо гаргаж чадсан уу?
-Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөд арай эрт байна. Бид ажлын хэсгийн түвшинд энэ талаар ярьж байгаа. Тухайлбал, намуудыг бүртгэх үүргийг сонгуулийн төв байгууллагад хариуцуулах нь зүйтэй байж магадгүй гэж үзсэн. Энэ нь эргээд намуудьга хариуцлагатай холбоотой шүү дээ. Намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөр, санхүүжилт, бүртгэх, татан буулгах зэрэг эрх, үүргийг улс төрөөс бүрэн хараат бус байгууллагад төвлөрүүлэх нь чухал. Гэхдээ энэ нь эцсийн шийдэл хараахан биш. Хамгийн зөв шийдэл аль нь вэ гэдэг нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болох байх.
-Энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэж амжих болов уу?
-Уг нь бид идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ арай л амжихгүй юм шиг байна. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл нь Үндсэн хуулийн өөрчлөлттэй нягт холбоотой гэж би дээр хэлсэн шүү дээ.