С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018.05.23

С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээдэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Х.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагын хариу авах хугацаа дууссан тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ  "Манай нам дээр хоёр сайдын асуудлаар хуульчдын баг ажиллаж байна. Бид цөөнх тул сайд нарыг огцруулах боломжгүй. Гэхдээ бид ингээд зогсчихгүй. Бид Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаад ҮХЦ-д хандана. Бидэнд хуулийн хугацаанд Засгийн газраас ямар ч хариу ирүүлээгүй. Дан ганц энэ хоёр сайдын асуудал биш. Цаашдаа бусад эрх ашгийн зөрчил гаргаж байгаа сайд нарын асуудлыг ч бид сөхөж ярина" гэсэн юм.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшээд байгаа дөрвөн хүнийг дэмжихээр болсон байна.

Улмаар Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "У.Хүрэлсүхийн Засгийн газар 2.8 их наяд төгрөг төлсөн гэдэг нь худлаа. Сүүлийн жилүүдэд гадаад өр нэмэгдсэн нь Засгийн газрын гадаад өр нэмэгдсэнтэй холбоотой. Гадаад өр нэмэгдээд байгаа мөртлөө ямар ч бүтээн байгуулалт өрнөхгүй байна. Энэ их зээлийн мөнгүүд хаашаа ороод байгаа нь мэдэгдэхгүй байна.МАН эрх барьснаасаа хойш нэг км заммч тавиагүй. Үүнийг олон нийт харж байгаа. Тиым байж гадаад өрөө дарахад хамаг мөнгөө зарцуулж байгаа гэж шоу хийх нь буруу" гэж мэдэгдсэн юм.

Г.ИТГЭЛ