2018.05.22

Ардчилсан нам төрийн бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэлээ

Ардчилсан нам улсын хэмжээнд аян зохион байгуулж, төрийн бодлогын шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж байна. Цаашид бодлогын хүрээнд зарим зохицуулалтыг хийх шаардлагатай талаар УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:  Эдийн засаг эхний улирал 6%-ийн өсөлттэй байна гэж ярьж байна. Гэтэл иргэдийн гар дээр очиж буй барааны үнэ өсөж, буурч байна. Өрхийн орлого нэмэгдэж байгаа бодит ямар үзүүлэлт байна вэ? Ажлын байр нэмэгдэхгүй, бүтээн байгуулалт хийгдэхгүй байна.