2018.05.24

Ж.Мөнхбат Цэцэд мэргэжлийн төвшинд ажиллаж чадах хүн бол Ш.Солонго

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.Энэ дагуу УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал болгож, асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: 

Ш.Солонго даргын хувьд 1984 оноос эхэлж Засгийн газарт 34 жил ажилласан. Туршлагатай хүн. Өнөөдөр Цэцэд нэр дэвшиж байгаа хүмүүсийн дотроос хамгийн туршлагатай хүн. Энэ хугацаанд 18 Ерөнхий сайдтай ажилласан, гавьяат хуульч. Тийм болохоор мэргэжлийн төвшинд ажиллах хүн гэдгийг онцолж хэлье