2018.05.24

О.Содбилэг: Ш.Солонго дарга хууль бус зүйлд хатуу зогсож чаддаг.

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээл шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заажээ.

Энэ дагуу УИХ-аас Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал болгож, асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг.

Ш.Солонго даргыг сайн мэднэ. ЗГХЭГ-ын хууль эрхзүйн асуудлыг шийддэг гол хүн байсан. Хууль бус зүйлд хатуу зогсож чаддаг. Энэ нь үе үеийн Засгийн газарт "саад" болж байсан байх. Тиймээс энэ хүнийг явахаар оронд нь ЗГХЭГ зөв хүнээ олж томилоосой хэмээн хүсэж байна.