2018.05.29

Жирэмсэн эх болон Нярайн зүрхний бичлэгийг хянах 32 ширхэг аппараттай боллоо

Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжаар Жирэмсэн эх болон Нярайн зүрхний бичлэгийг хянах 32 ширхэг аппаратыг манай улсад  хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амаржих газруудад ургийн Мониторинг дутагдалтай байсан. Харин өнөөдөр хөдөө орон нутгийн болон нийслэлийн бүх амаржих газруудыг аппаратуудаар хангах боломжтой болж байна.