2018.05.29

Нийслэлийн шүд эрүүл нүүрний төв “Алсын зайн оношилгооны төв”-тэй боллоо

Нийслэлийн шүд эрүүл нүүрний төвд БНСУ-ын шүдний эмнэлгийн дэмжлэгтэйгээр “Алсын зайн оношилгооны төв”-ийг байгууллаа. Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа байр сууриа илэрхийлэв.

Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа: Алсын зайн оношилгооны  шүдний төвтэй болж байна. Шүдний төв маань жилдээ 120 000-130 000 хүнд үйлчилдэг. Алсын зайн оношилгооны төвтэй болсноор энэ шүдний төвийн маань тусламжийн үйлчилгээ, хүртээмж, чанар сайжирна.