Жүдочдын баяр
Тив, дэлхийн томоохон тэмцээнээс медалийн буухиагаа таслаагүй Монголын жүдо бөхийн хамт олон шинэ оныхоо баярыг тэмдэглэлээ. Амжилт, ялалтаар арвин хуучин оноо үдэх энэёслолд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, дэд ерөнхийлөгч, хөдөө орон нутгийн салбар зөвлөл,дасгалжуулагч нар оролцсон юм. Жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох "Өнгөрсөн жил 21 тэмцээнд оролцож,хоёр тэмцээнээс бусдад нь медальтай ирлээ. Ирэх онд 25 тэмцээнд оролцож бүгдээс нь медаль авах зорилготой байгаа.Тамирчид маань өнгөрсөн онд 1100 цагийн бэлтгэлтэй байсан бол энэ жил олимпийн өмнөх жил учраас 1500 цагийн бэлтгэл хийнэ" хэмээн ярьсан юм. 2010 оны шилдэг эрэгтэй тамирчнаар Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар,эмэгтэйчүүдээс М.Бундмаа нар шалгарч шагнал хүртэв. Бусад шилдгийг сонирхуулъя.
1.Шилдэг дэд ерөнхийлөгч-Б.Дагвадорж /Баянгол дүүрэг/
2.Шилдэг зөвлөл-Спорт техникийн зөвлөл
З.Шилдэг дасгалжуулагч-Ш.Бат-Орших /”Хангарьд”/
4.0рон нутгийн шилдэг дасгалжуулагч -Б.Очир /Өвөрхангай/
б.Шилдэг шүүгч-Д.Энхтүвшин
б.Шилдэг мастер тамирчин-О.Нарангэрэл
7.Шилдэг салбар хороо-Дархан-Уул аймаг
8.Шилдэг ажилтан-Г.Мөнхзул
МЖБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг дараах тамирчдад олгосон юм. Уран барилдаантай жүдочоор шалгарсан С.Мияарагчаа, Г.Болдбаатар, С.Ням-Очир, Д.Төмөрхүлэг нарт тус бүр нэг сая төгрөг гардуулав. Өсөх ирээдүйтэй тамирчнаар Б.Бат-Эрдэнэ, М.Уранцэцэг, Г.Наранжаргал нарыг шалгаруулж ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээсэн юм.