2011.01.04

П.Алтангэрэл Ерөнхий сайдтай санал солилцов

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл өнгөрсөн оны сүүлчийн өдөр Ерөнхий сайд С.Батболдтой уулзсан байна. Тэрбээр өөрийн нутаг Дорнодын хөгжлийн асуудлаар болон ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцжээ. Түүнчлэн сайдтай уулзах дагшмаараа Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойг Засгийн газрын тогтоол гаргаж улс орон даяар тэмдэглэх саналаа илэрхийлсэн аж. Мөн энэ ондоо багтаан Матад сумыг өндөр хүчдэлийн шугамд холбохыг чухалчилж буйгаа уламжилсан байна. Гишүүний хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч, дэмжихээ илэрхийлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.