Хонгор нутгийн шилдэг оюутнуудаа тодорлоо
Баянхонгор аймгийн Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооныхон шилдэг оюутнуудаа тодруулж, шагнал гардуулах ёслол боллоо. Тус аймгаас төрөн гарсан улстөр, бизнесийнхэн энэхүү ёслолын ажиллагаанд оролцож, шилдгээр шалгарсан оюутнуудад нэг сая, шилдгийн шилдгээр шалгарсан нэг оюутанд нэг сая таван зуун мянган төгрөгийн шагнал гардууллаа.
Зам тээвэр, Барилга Хот Байгуулалтын яамны Сайд Х.Баттулгын нэрэмжит Шилдгийн шилдэг оюутнаар Цагдаагийн академийн сонсогч Мөнхбат овогтой Уранцэцэг шалгарсан юм. Сонсогч М.Уранчимэг 2010 онд Узбекстан улсад зохиогдсон Самбо бөхийн Дэлхийн аварга, 2010 онд Узбекстан улсын Ташкент хотод зохиогдсон Жудо бөхийн Дэлхийн цомын аварга, 2010 онд БНСУ-ийн Сөүл хотод болсон Жудо бөхийн Дэлхий цомын аварга, БНХАУ-ын Чиндаод болсон Жудо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль тус тус хүртэж байсан ажээ. Түүнийг шагналыг Монгол улсын Гарьд П.Сүхбат гардуулсан өглөө.
Мөн D Dish TV-ийн захирал Д.Ганболдын нэрэмжит Урлагийн салбарын шилдэг оюутнаар Соёл урлагийн их сургуулийн 4-р курсийн оюутан Жаргалсайхан овогтой Номгонма, Нийслэл Өргөө ХХК-ийн захирал Ганзоригийн нэрэмжит Нийгэм Хүмүүнлэгийн салбарын шилдэг оюутнаар нь ЭМШУИС-ийн 5-р курсийн оюутан Ганбаатар овогтой Дүүрэнбилэг, Жийп Сервис ХХК-ийн захирал Мөнх-Эрдэнийн Сурлагын шилдэг оюутнаар Мэдээлэл Технолгийн сургуулийн 3-р курсийн оюутан Дагвадорж овогтой Жамсрандорж, Техник Импорт ХХК-ийн захирал Д.Ганбатын нэрэмжит нэрэмжит сурлагын салбарын шилдэг оюутнаар МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн 4-р курсийн оюутан Баатархүү овогтой Өнөрмөнх , Баянхонгор аймгийн Ардчилсан Намын нэрэмжит Шилдэг бүтээлч оюутнаар ШУТИС-ийн оюутан Б.Өлзийбат нар тус тус шалгарсан байна.