Б.Бат-Эрдэнэ хүн шиг хүн байж чадсан нь 12 түрүүлсэн амжилтаас чухал
МҮБХ-ны 20 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож олон арга хэмжээ зохиогдож байгаа билээ. Мөн энэ үеэр МҮБХ-ны. ээлжит «Их Эе» хуралдсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-МҮБХ-ны «Их эе» хуралдаж дүрмээ шинэчлэн, тэргүүнээ улираан сонголоо. Харин дотоод дахь шинэчлэлийг хэр хийж чадав?
-Шинэчлэл бол байнга тасралтгүй үргэлжилж байдаг зүйл. Сүүлийн 20 жилд мон-гол бөхийн хөгжил дэвшилд маш их ахиц гарсан. Энэ тань шинэчлэл мөн биз дээ. Ойрын өдрүүдэд МҮБХ-ны 20 жилийн ой тохиож байна. Манай бөхийн хамт олон зах зээлийн харилцаанд жишиг болох МҮБХ гэдэг том байгууллагыг байгуулж чадсан. Бөхийн холбоо гэхээр хэдэн барилддаг бөхчүүд гэж ойлгодог. Монголчуудын бүтээсэн монгол бөх гэдэг өв соёл зөвхөн барилдах биш шүү дээ. Бөх сонирхогч, үзэгч, бөхийн засуул, цэц, жаяг дэгийн баг гээд олон хүчин зүйл нэгдэж байж монгол бөх гэдэг ойлголтыг бий болгож байгаа юм. Манай бөхийн хамт олон МҮБХ гэдэг хүчирхэг байгууллагыг бий болгон тодорхой амжилтад хүргэн ажиллаж чадаж байна. Энэ ололт, амжилтаараа бид бахархдаг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд МҮБХ 40 шинэ зүйлийг хийсэн.
-Ээлжит «Их эе»-ийн үеэр маргаан мэтгэлцээн бишгүй гарч, тэргүүнээр Р.Нямдоржийг улиран сонгоход хэсэг бөхчүүд эсэргүүцсэн гэх сураг байна?
-Тийм зүйл байхгүй. Манай бөхийн холбоо өөрийн гэсэн дүрэмтэй, жишиг болсон төрийн бус байгууллага. Өнөөдөр Монгол Улсад төрийн бус байгууллага хичнээн зуун мянгаараа үйл ажиллагаа явуулж байна. Харин түүн дотроос төлөвшиж чадсан нь хэд байгаа билээ. Амжилттай манлайлан ажиллаж байгаа төрийн бус байгууллагын нэг нь МҮБХ юм шүү. Манай холбоо дүрмийнхээ хүрээнд «Их эе» хуралдуулсан. Хурал ч ардчиллын зарчмаар явагдсан. МҮБХ-ны даргад хэн ч нэрээ чөлөөтэй дэвшүүлж болно. «Их эе»-ийн төлөөлөгчид болох манай бөхийн холбооны хамт олон МҮБХ-г 20 жилийн өмнө байгуулсан. Энэ холбоог өнөөдрийг хүртэл өдий зэрэгтэй авч явж, бидний итгэл найдварыг хүлээн бөхчүүдийн өмнөөс зүтгэж яваа Р.Нямдорж тэргүүнд дахин итгэл хүлээлгэн улируулан сонгосон.
-Таны хувьд «Их эе»-ийг даргалан явуулсан. Энэ үеэр тань руу зарим бөхчүүд үг хэлээр дайрч байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-«Их эе»-ээр МҮБХ-ны ажлын тайланг хэлэлцэж, ирэх он жилүүдэд хийх ажлынхаа бодлого зорилтыг тодорхойлсон. Энэ бүхэнд үнэлэлт дүгнэлт өгсний эцэст зохион байгуулалтын асуудлаа хэлэлцээд Р.Нямдоржийг улируулан сонгосон. «Их эе» бол манай холбооны эрх барих дээд байгууллага. Энэ хурал дээр хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. «Их эе»-ийн төлөөлөгчид надад итгэл үзүүлээд хурал удирдуулах даалгавар өгсөн. Тэр хурлыг удирдаж байгаатай холбогдуулаад ганц нэг хүн үг хэлсэн нь үнэн. Намайг хэн бэ гэдгийг манай бөхийн хамт олон төдийгүй ард түмэн caйн мэднэ.
-МҮБХ цаашид шинээр ямар бодлого боловсруулан ажиллахаар болсон бэ?
-Мэдээж одоогийн энэамжилтаа дахин ахиулна.Монгол бөх гэдэг нь ард түмний бүтээсэн өмч. Биднийөвөг дээдэс өв соёлыг бүтээхдээ монгол бөхийн арга,сургуулиар дамжууланмонгол эр хүнийг эр хүн болгон төлөвшүүлдэг соёлыг бий болгожээ. Ингэж чадсан учраас монгол үндэстэн хамгийн агуу, хүчирхэг байсан. Монголчууд маань монгол эр хүнийг эр хүн шиг болгохын тулд бие бялдар, дотоод сэтгэл оюун, ёс суртахуун гэсэн гурван тулгуур дээр нь зангидаж сургадаг онцгой аргатай. Нийт монгол эрсийг монгол бөхөөр барилдуулдаг байсан уламжлалыг сэргээхийн тулд «Нийтийн монгол бөх» гэдэг том хөтөлбөрийг хэрэгжүүлж Одоогоор зөвхөн аймаг, улсын цолтой бөхчүүд л барилдаж байна. Тийм учраас ажил төрөл. хийгээд явж буй энгийн иргэд монгол бөхөөрөө барилдан, Монголын ард түмнийхээ бүтээсэн гайхамшигт өв соёлоос хүртэх боломжтой болох юм. сүүлийн 10 гаруй жил энэ байдал улам хумигдсан зөвхөн дагнан барилддаг хүмүүс л барилддаг болсон.
-Нийтийн монгол бөхгэхээр их сонин сонсогдож байна. Эрчүүд бүгдээрээ бөх барилдана гэхээр сонин юм биш үү?
-Хамгийн гол нь уламжлалыг сэргээж нийтийн монгол бөхийг хөгжүүлэх бодлогыг эрчимтэйхэн. Ер нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд барилдах нь буруу үр дагавар учруулдаг. Нөгөө талаар Монгол бөхийн хөгжил өрөөсгөл болчхоод байна.
-Мөн «Нутгийн салхи» нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ ямар учиртай хөтөлбөрвэ?
-Нутгийн салхи хөтөлбөрийн хүрээнд 13 ерөнхий боловсролын бүх сургуульд үндэсний бөхийн 6*10-ын харьцаатай дэвжээ байгуулсан. Үүнд хивс дэвсгэр, зодог шуудаг, зодог шуудаг хийх аргачлал, монгол бөхөд анхлан суралцахсурах бичиг, гарын авлагыгбэлтгэсэн. МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан бид гурав хамтран бэлтгэсэн сурах бичиг гаргасан. Энэ сурах бичгээр зөвхөн барилдаанд суралцах төдий биш монгол хөвгүүдийг бие бялдар, ёс суртахуун, дотоод сэтгэл оюуныг нь ёс уламжлалаар дамжуулан хөгжүүлэх юм. Энэ дэвжээг зөвхөн хөвгүүд эзэгнэх биш, өсвөр үеийн хүүхэд залуучуудад зориулсан сургалтыг явуулах юм. Хөвгүүд нь монгол үндэсний бөхөөр хичээллэж, охид нь ардын бүжиг болон орчин үеийн аэрэбикээр хичээллэнэ. «Нутгийн салхи» хөтөлбөрийг Улаанбаатар хотын бүх сургууль болон бүх аймгуудад хэрэгжүүлэх юм. Цаашлаад бид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, стандартад үндэсний бөхийн хичээлийг оруулах зорилт тавьж байна. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр монгол хөвгүүд зөв хүн болон төлөвшинө. Түүхийн хуудсыг сөхөхөд эр хүн нь ядуу, дорой улс үндэстэн мөхөж сүйрдэг жамтай. Тийм учраас энэ хөтөлбөрөөр дамжуулан хүний хөгжилд анхаарч, эр хүнийг төлөвшүүлэх бодлогыг хөгжүүлэх юм. «Нутгийн салхи» хөтөлбөр бол нэг бөхийн өргөө барьснаас илүү далайцтай том хөтөлбөр болно.
-Энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт мэдээж хэрэгтэй байх?
-Төр, хувийн, бизнес, нутгийн зөвлөл, иргэдийн дэмжлэгээр хэрэгжиж байна.Жишээ нь манай Хэнтий аймгийн 26 сургуулийг үндэсний бөхийн дэвжээ, шатрын клубтэй болгосон. МҮБХ-той хамтран хариуцаж буй бүх багшнарыг сургалтад хамруулсан.Энэ хөтөлбөр эхнээсээ үрдүнгээ өгч эхэлсэн. Өмнөнь өсвөрийн 32 хүүхдийнбарилдаан барилдуулахад ихтөвөгтэй байсан бол өнгөрсөнжил Хэнтий аймгийн МСҮТ-ийн ойгоор 128 өсвөрийн бөхчүүдийн барилдаан зохион байгуулахад ямар ч асуудал гараагүй. Монгол үндэсний бөхийн гараа дэвээ, өмсгөл хэрэгсэл, бүх зүйл нь жигдэрчихсэн. Монгол ухаантай монгол эр хүн болох ирээдүй эндээс тод харагдаж байсан. Ирэх жилээс шатар, үндэсний бүжиг, үндэсний бөхөөр улс орныг хамарсан уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна.
-Танаас нэг зүйлийг заавал асуумаар байна. «Их эе» хурлын үеэр МҮБХ бөхчүүдээ яс үндэс, аймгаар нь ялгаварладаг гэсэн шүүмжлэлийг Х.Баянмөнх аварга хэлж байсан. Үнэхээр тийм ялгаа зааг байдаг уу?
-Хүмүүс өөрсдийн ойлголтоороо асуудалд хандаад байх юм. Гэтэл бодит байдал дээр тийм зүйл байхгүй шүү дээ. Намайг монгол бөхийн ариун ногоон дэвжээн дээр барилдсан он жилүүдэд хэзээ ч тэгж нутаг нуга, яс үндэс, хөгшин залуу, хүчтэй хүчгүйгээр нь ялган хандаж байгаагүй. Үүнийг манай бөхийн хамт олон, үзэгчид сайн мэдэж байгаа. Жишээ нь би X.Баянмөнх аваргын хүү Б.Гантогтохыг дэмжиж явсан. Тэр сайхан учралыг бөхөд хайртай түмэн олон минь мартаагүй. Би шавь нартаа ч нутаг нжгын байдлаар ялгаварлаж харьцдаггүй.
-Мөн Бөхийн өргөөг мөнгө олох хэрэгсэл байдлаар ашиглаж байна гэсэн шүүмжлэл ч сонсогдоэ байсан?
-МҮБХ-г байгуулан, Мон-гол бөхийн өргөөг энэ зэрэгтэй авч явах менежментийг одоогийн удирдлага сайн хийсэн. Монгол бөхийн өргөөг ард түмнийхээ хандив туслалцаа, төр засгийн дэмж-лэгээр байгуулсан. 1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжсэний дараа эдийн засгийн байдал ямар хүнд байлаа. Бүх зүйлийг тарааж нурааж, нээлттэй бүхэн үүд хаалгаа барьж байсан тэр цаг үед сөрөөд юм бүтээнэ, эвлүүлнэ гэж зүтгэсэн. Энэ зүтгэлийн үр дүнд 1998 онд Монгол бөхийн өргөө баригдсан. Бөхийн өргөөг зөвхөн бөхчүүд барилддаг биш, урлаг, соёл, спорт, оюуны цэнгэл баярын том өргөө болгож чадсан. Монгол бөхийн өргөөг ажиллуулахын тулд энэ хугацаанд улсаас нэг ч төгрөгийн татаас авч байгаагүй. Бие даан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Монголын үндэсний бөхийн барилдааны орлогоор энэ том байгууламжийг санхүүжүүлэх ямар ч бололцоо байхгүй. Бөхийн барилдаанд тодорхой тооны үзэгчид л орно. Хүмүүсийн амьжиргаа муу, тэдний төлбөрийн чадвар бага байна. Тиймээс барилдаан бүр дээр ямар нэгэн ивээн тэтгэгч олж хамтран ажиллаж, эхний найман бөхийн байг хамтарч гаргуулдаг. Наймд үлдсэнээс бусад бай шагналыг МҮБХ өөрийн орлогоосоо өгдөг. Барилдааныг ашигтай биш юм аа гэхэд ямар ч байсан алдагдалд оруулахгүйгээр тогтмолжууллаа. Бөхийн өргөө, МҮБХ-ны санхүүгийн үйл ажиллагааг хэвийн авч явахын зэрэгцээ 45-аас дээш насны бөхчүүдэд цолны хишиг хүртэл олгож, бөхчүүдийнхээ нийг асуудлЫг бүрэн хэмжээгээр шийдэж байна.
-Бөхийн өргөө өмчлөлийн хувьд ямар байдаг юм бэ, янз бүрийн ойлголт байдаг шүү дээ?
-МҮБХ дүрмээ шинэчлэнөөрчлөлт оруулж бүхлээр ньбаталсан. Дүрмэнд шинээрМонголын бөхийн өргөө гэдэг бүлэг оруулсан. Монголынбөхийн өргөөний аливаа ажил асуудлыг зөвхөн «Их эе»-ээр шийднэ. Цэцдийн зөвлөл, тэргүүлэгчдийн түвшинд шийдэхгүй. Монголын бөхийн өргөөг хэн нэгэнд хувьчлахгүй, ямар нэгэн байдлаар хөрөнгийн баталгаа болгож зээлийн барьцаанд тавихгүй. Монгол бөхийн өргөө бол МҮБХ-ны өмчгээд заагаад өгчихсөн. Тийм учраас ямар нэгэн байдлаар МҮБХ-ны өмчлөлийн асуудлыг мушгин гуйвуулах нь зохимжгүй юм. Бөхийн өргөөнөөс орсон орлогоос хэн нэгэн ногдол ашиг авдаг, тараадаг асуудал огт байхгүй гэдгийг энэ дашрамд хэлмээр байна.
-Бөхийн өргөөнийсанхүү нь нийтэд, тэр дун-даа бөхчүүдэд хаалттай байдаг юм биш үү?
-Бөхийн өргөөний санхүү маш ойлгомжтой. Нэг жишээ хэлье л дээ. Урлагийн ямар ч тэмцээн уралдаан болоход нэг суудлаа 500 төгрөгөөр үнэлээд хоёр сая төгрөгийн түрээс авдаг. Түүнээс билет хэдээр зарагдсан, хүн үзсэн эсэх нь МҮБХ-нд огт хамаагүй. МҮБХ-ны санхүүгийн орлого маш тодорхой, ил тод байдаг. Бусад хүмүүсийн бодож хардаад байгаа шиг хаагдмал, нуугд-мал байдаггүй. Хэн нэгэн нь завшаад байх бололцоо нөхцөл ч байхгүй. Бөхийн өргөө, холбоонд 30 гаруй хүн ажилладаг. Олон мянган хүнд оюуныцэнгэл баярыг эдлүүлж ард түмэнд үйлчилдэг хүчирхэг байгууллагыг бөхийн хамт олон байгуулж чадсан. Үүгээрээ бид бахархдаг. Энэ байгууллагыг байгуулахад, өдий зэрэгт хүрэхэд нь бидний дундаас итгэл хүлээн ажиллаж байгаа Р.Нямдорж, Д.Данзан болон Бөхийн өргөөний менежментийг хийн ажиллаж буй баг хамт олонд баяр хүргэхээс өөр арга байхгүй. Өнөөдрийн нөхцөлд бие даан ажиллаж чадаж байгаа урлаг, спортын өөр төрийн бус байгууллагабайна уу. Бүгд улсаас татаас авдаг биз дээ. Аймгийн биеийн тамирын хорооноос эхлээд шинээр ашиглалтад орсон Олимп цогцолбор хүртэл төрийн татаас авч байна. Олимп цогцолборт гэхэд 2011 оны төсөв нэг тэрбум 900 сая төгрөгийг баталж өгсөн. Энэ бүхэн эрх биш нэг ойлголтыг хүмүүст төрүүлэх биз ээ.
-Түрүүн яриан дунд монгол бөхийн ёс жудгийн тухай асуудал хөндөгдсөн. Ёс жудаггүй бөхчүүдэд та-най холбоо хэрхэн хариуцлага тооцдог нь сонирхолтой байна?
-МҮБХ жил бүр бодлого тодорхойлон зарладаг. Энэ жил л гэхэд «Монгол бөхчүүдийн түгээмэл боловсролын жил» байсан. Энэ нь эргээд ард түмний үлдээсэн том өв уламжлалыг сэргээх том бодлого юм. МҮБХ-ны гол зорилго бол бөхчүүдийг зөвхөн бөхийнх нь амжилтаар үнэлэх биш, тухайн бөхийн ёс жудаг, хүмүүнлэг ёс суртахуунаар нь давхар үнэлэх явдал юм.Өмнө нь ч тийм уламжлалтай байсан. Тэр уламжлалыг сэргээн ажил болгохыг зорилгоо болгож байна. Монгол бөхөд төдийгүй залуусын ёс суртахуун үнэхээр доголдолтой болсон. Шинэ нийгэмд шилжээд бүх зүйлийг урвуугаар нь ойлгодог болжээ. Ардчилал гэдгийг хязгааргүй эрх чөлөө, дур зоргоороо авирлах гэж ойлгоод байна. Зах зээл гэхээр бүгдийг зоосны нүхээр харж ашгийн төлөө улайрч улангасан тэмцэнэ гэдэг байдлаар хандаад энэбүхний үр дүнд хамгийнүнэ цэнэтэй, нандин сайханбүхнээ байгаадхарамсдаг. Монголын уламжлалт зан заншил, эрхэм соёл монгол бөхөд илүүтэй хадгалагдаж үлдсэн. Харин бид хадгалж үлдсэн сайн сайхан өв уламжлалаа бусдад түгээн дэлгэрүүлэхэд манлайлан үлгэрлэх хэрэгтэй. Өвөг дээдэс маань нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж олны төлөө сайхан сэтгэлээр ханддаг байсан. Сайн сайхан бүхний үр сайн л байдаг. Бид энэ цаг мөчид монгол бөхийн нэр хүндийг өндөрт өргөхийн тулд бөхчүүдийн жудаг чанартай холбоотой асуудал дээр ихээхэн анхаарч ажиллана. Монгол бөхийн амжилтыг барилдаанаас нь үнэлэхээс гадна ёс жудгаар нь ард түмэн маань үнэлсээр ирсэн. Б.Бат-Эрдэнэ улсын наадамд 12 удаа түрүүлэх бол нэг хэрэг. Харин Б.Бат-Эрдэнэ хүн шиг хүн байж чадсан уу, үгүй юу гэдэг 12 түрүүлсэн амжилтаас илүү юм шүү.