Баянхонгор аймгийн 45 оюутан сургалтын тэтгэлэг гардлаа
2010.11.19

Баянхонгор аймгийн 45 оюутан сургалтын тэтгэлэг гардлаа

Жилийн жилд олон улсын оюутны эрхийн өдөр Монголын оюутнуудын хувьд хичээлийн нэг өдрийн адил өнгөрдөг. Харин Хонгор нутгийн оюутнууд өөрсдийн эрхийн өдрөөрөө “Улаан-баатар палас”-т нэгдэж “Оюутны оролцоо, оюутны тэтгэлэг” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Баянхонгор нутгаас суралцаж байгаа оюутнууд болзсон цагтаа танхимыг дорхноо дүүргэж орхив.

Энэхүү арга хэмжээний гол үйл явдал нь оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эздийг шалгаруулах явдал байлаа. Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга 2006 оноос хойш жил бүр өөрийнхөө цалинг оюутнуудад 100 хувь тэтгэлэг болгон өгөх болсон. Эхний жил 14 хүүхдэд таван сая 600 мянган төгрөгийн тэтгэлэг олгосон бол жил ирэх тусам тэтгэлгийн болон оюутны тоо нэмэгдсээр. Өнгөрсөн онд гэхэд 32 хүүхдэд 13 сая төгрөгийн тэтгэлэг олгосон бол энэ хичээлийн жилд 45 хүүхдэд 20 шахам сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа. Энэхүү арга хэмжээ жил ирэх тусам өргөжиж цар хүрээгээ нэмж байгаа нь ирээдүйн сайн сайхан амьдралд тэмүүлж, нутаг орноо хөгжүүлэх гэсэн оюутан залуусын болон Хонгор нутгийнхны талархлыг хүлээж байна. 

Т.Гангэрэл: Сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллана

/МУИС-ийн ХЗС-ийн олон улсын эрхзүйн III курс/

-Сургалтын тэтгэлэгт багтана гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Үгүй ээ. Ямар ч гэсэн тэтгэлэгт хамрагд

ахаар материалаа явуулсан учраас юмыг яаж мэдэх вэ гээд ирсэн. Тэтгэлэгт хамрагдсандаа хөл хүрэхгүй л баярлаж байна.

-Мэдээж цаашид сайн суралцах урам зориг өгсөн байх?

- Энэ сургалтын тэтгэлэг зөвхөн надад биш Хонгор нутгийн ирээдүйд хийсэн томоохон хөрөнгө оруулалт боллоо. Төлбөрөө төлж чадахгүй сургуулиа орхиж байгаа оюутнууд олон байдаг. Тийм болохоор ирээдүйд минь хөрөнгө оруулалт хийсэн Баттулга гишүүнд баярлалаа гэдгээ дахин, дахин хэлмээр байна.

-Хонгор нутгийн ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт гэхээр нутагтаа очиж ажиллахаар шийджээ?

-Тийм ээ. Сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллана даа.

Д.Загдсүрэн: Хоёр дүү минь оюутан болохоор төлбөрөө төлж чадахгүй хэцүүхэн л байсан


/”Этүгэн” дээд сургуулийн сувилахуйн II курс/

-Олон оюутны дундаас сургалтын тэтгэлэг гардсан болохоор баяртай байгаа биз дээ?

-Баярлаад хэлэх үг олдохгүй байна. Хоёр дүү минь оюутан болохоор төлбөрөө төлж чадахгүй хэцүүхэн л байсан. Амьжиргааны төвшин доогуур айлын хүүхэд ч гэлээ сурахын төлөө хичээж байсныг минь үнэллээ. Баттулга сайдад хандаад “Төрийн өндөр дээд албан тушаалд хүрэхгүй ч мянга, мянган хүний эрүүл энхийн манаанд сайн зогсч, амьдрал бэлэглэж явах болно” гэдгээ амламаар байна.

-Цаашдын сурлага хөдө
лмөрт чинь амжилт хүсье. Оюутны эрхийн өдрийг тохиолдуулж бусад оюутанд хандаад юу хэлэх вэ?

-Надад гардуулсан батламж дээрх уриаг хэлмээр байна. Эрч хүчтэй, зорилго тэмүүлэлтэй, эх оронч залуус бид хамтдаа эх нутгаа хөгжүүлье гэж уриалмаар байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.