Ерөнхий сайд Төв аймгийн “Брэнд”-тэй танилцав
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төв аймгийн Зуунмод хотод өчигдөр ажиллалаа. Энэ нь түүний ажилласан 18 дахь аймаг болоод байгаа аж. Зүүн гурван аймагт шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоосонтой холбогдуулан түүний ажил бага зэрэг саатаад байсан ч тэрээр шинэ оноос өмнө ажлаа дуусгахаар төлөвлөжээ.
Тэднийг машинаасаа бууж ч амжаагүй байхад "Их булаг" хурээний хүндэт харуулын анги, "Монгол туургатан" театрын уран бүтээлчид дуу хууртайгаар хүлээн авсан юм. Ерөнхий сайдын энэ удаа тус аймагт жил бур уламжлал болгон зохион байгуулдаг 'Нэг сум, нэг бүтээгдэхүүн-2010" шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг үзэхээр Төв аймгийг зорьж ирсэн нь энэ юм. Уг арга хэмжээг анх 1970-аад онд Японы Ояата мужид үүсгэн санаачилсан байна. Түүнээс хойш энэ арга хэмжээг дэлхийн 30 гаруй улстуршиж байсан удаатай.
Харин Монгол Улс есөн жилийн өмнөөс Баянхонгор аймагт энэ ажлыг эхлүүлжээ. Ингэснээр сум, баг бүр өөрсдийн гэсэн шилдэг бүтээгдэхүүнээ шалгаруулж, цаашлаад аймаг, улсын хэмжээнд, бүр гадаад зах зээлд нийлүүлэх боломжийг нээжээ. Тухайлбап, 1996 онд байгуулсан Зуунмод хотын Тутал" хоршоо аймгийнхаа иргэдийн 10 хувийг гутлаар хангаж, ОХУ-ын Улаан-Үд, Чита, Эрхүү хотуудад гутлаа нийлүүлдэг болсон байх жишээтэй. "Нэг сум, нэг бутээгдэхүүн-2010" арга хэмжээнц оролцохоор тус аймгийн сум, баг бүрээс шилдэг бүтээгдэхүүнээ Ерөнхий сайдад танилцуулахаар бэлтгэсэн байв. Ургац хураалт, өвөлжилтийн ид ачааллын үеэр зочилсон Ерөнхий сайд С.Батболдод тэд өөрсдийн хийсэн шахмал түлш, ургацын дээж, сүү, цагаан идээ, гар урлалаас өгсүүлээд, ямар ч цахилгаан эрчим хүч, гал хэрэглэдэггүй тоосго цохих төхөөрөмж, утаа гаргадаггүй мөртлөө эвхэгддэг зуух үйлдвэрлэснээ сонирхуулсан юм. Энэ үеэр Чандмань сумын иргэн Ерөнхий сайдад зориулан хийсэн зоогоо өргөн барьсан юм. Уг зоогийн талаар тогооч нь "Үүнийг Чингис хаан XIII зуунд зооглох дуртай байсан юм.
350 мянган төгрөгийн үнэтэй, 25-30 хүн дөрөв хувааж иддэг" хэмээн нутгийн "брэнд"-ээрээ зочдыг хөгжөөсөн юм. Энэ үеэр сайдтай гар барих гэсэн нутгийн иргэд хамгаалалтын ажилтнуудыг багагүй сандраагаад амжсан. Ерөнхий сайд айлчлалын үеэрээ "Төв аймаг нутгаа эдийн засгийн дөрвөн ;бүс болгон-хувааж, тус тусын чиглэлээр үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, ажиллаж байгаа нь бахархалтай. Энэ нь ч үр өгөөжөө өгч байгаа нь харагдаж байна" хэмээгээд УАЗ-469 маркийн автомашины түл-хүүрийг Төв аймгийн Эрүүл мэндийн газарт гардуулсан юм. Түүний дараагаар тус аймгийн Засаг дарга Ц.Энхбат гурван багийн Засаг даргад мотоцикл бэлэглэв.