Орон нутагтаа ажиллаа
Орон нутагтаа ажиллааУИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан 8 сарын 24-ний өдрөөс 9 сарын 1-ний өдрүүдэд орон нутагтаа ажиллаа. Энэ үеэр Монгол улс анх удаа Засгийн газрын хуралдааныг хөдөө орон нутагт буюу Өмнөговь айм
гийн Баяндалай сумын нутаг “Гашууны хоолой”-д хийлээ.
Манай орны 70 гаруй хувь нь цөлжилт нүүрлэж байгаагийн улмаас ийнхүү ээлжит бус хуралдааныг өмнийн говьд хийхээр төлөвлөсөн байна. Мөн Гашууны хоолой хэмээх газрыг ч сонгож авсан нь учиртай хэмээн ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцолсон юм. Тэрээр хэдхэн жилийн өмнө энд таана хүмүүл багсайж байсан гэтэл өнөөдөр энд элсний нүүдэл ирсэн аж. Мөн манай аймгийн баруун гурван сум жил дараалан гандаж цөлжилт нүүрлээд байгаа юм. Гашууны хоолой нь цөлжилтийн зах нутаг гэсэн. Тус хуралдаанд манай аймгийн удирдлагууд, бүх сумдын засаг дарга нар байлцлаа. Монгол улсын засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Даланзадгад хотноо иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Засгийн газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ иргэдтэй уулзаж байсан нь ховор тохиолдол байлаа.
Энэхүү уулзалтан дээр иргэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн.Цөлжилтийг зогсоох арга нь ногоон байгууламж олноор байгуулах хэрэгтэйг иргэд хэлж байлаа. Манай аймаг мод тарьсан иргэддээ мөнгө олгодог байсан. Үүнийг зогсоосныг эргэж харахыг хүссэн. Говийн аймгууд гэдэг хангайн бүс нутагтай харьцуулалт хийхээргүй хатуу хөрстэй. Маш их хөдөлмөр шаардаж мод ургуулдаг. Бичгээр маш олон иргэд санал бодлоо хүргүүлснийг засгийн газрын гишүүд холбогдох асуултанд хариулт өгсөн. Мөн УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ Өмнөговь аймгийн хөгжлийн хувьд дэд бүтцийг хөгжүүлэх ялангуяа Мандалговиос Даланзадгадын чиглэлд баригдах засмал замын ажлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр яаралтай эхлүүлэх, Олон улсын нисэх онгоцны буудлыг Өмнөговь аймгийн төвд энэ нисэх буудлыг өргөтгөх замаар эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шийдэх, Даланзадгадын дулааны станцын өргөтгөлийг барих асуудлыг ойрын үед шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ. Мөн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж Монголд анх удаа Өмнөговь аймагт, хөдөө орон нутагт тулгамдсан асуудлаар хуралдсан явдалд Өмнөговь аймгийн иргэдийн өмнөөс Ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдэд баярласан талархсанаа илэрхийллээ.Ийнхүү засгийн газрын ээлжит бус хуралдаан говь нутгийн минь элсэн дээр болж өндөрлөсөн юм.
Дашрамд дуулгахад манай аймгийн удирдагуудыг хуралдааны бэлтгэл ажлыг маш сайн зохион байгуулсан байна хэмээн томчууд сайшаагаад авна лээ.