Чингэлтэйчүүдийг хүрэлцэх ирэхийг урьж байна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан энэ сарыг тойрогийнхонтойгоо өнгөрүүлэх гэнээ. Эрхэм гишүүн ирэх амралтын өдрөөс 25-ныг дуустал Чингэлтэйн иргэдтэй уулзан, тэдний санал бодлыг сонсохоор төлөвлөөд байна.
Эхний уулзалт ирэх 4-ний өдөр буюу Бямба гарагт 14.00 цагт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэдтэй, тус хорооны хурлын заланд болох юм. Дараагаар нь тэр өдрөө 16.00 цагт 11, 12 дугаар хорооны иргэдтэй 57 дугаар сургуулийн заланд, 18.00 цагт 9, 10 дугаар хорооны иргэдтэй 10 дугаар хорооны хурлын заланд тус тус уулзах ажээ.
Чингэлтэй дүүргийн иргэдийг хүрэлцэн ирэхийг урьжээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. Утас 99275332