Г.Баярсайхан цэцэрлэгийнхэнтэй хичээлийн жилийг угтлаа
2010.09.02

Г.Баярсайхан цэцэрлэгийнхэнтэй хичээлийн жилийг угтлаа

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан шинэ хичээлийн жилийг Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн сурагчидтай угтлаа. Мөн тэрбээр 56 дугаар цэцэрлэгийнхэнтэй шинэхэн өглөөг угтсан юм. Тэрбээр хичээлийн жилийг угтахын зэрэгцээ төгсөх ангийн сурагчдад хандан " Та бүхний дунд улс эх орныг авч явах тэр нэг удирдагчид сууж байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Та бүхэн удахгүй амьдралын их замд хөл тавих гэж байна. Тиймээс эх орондоо бүтээгч байх тэр эрхэм сэтгэлийг өвөрлөн нийгэм баялгийг бүтээгч мэргэжлүүдийг сонгон эзэмшээрэй" хэмээн захилаа.

Г.Баярсайхан "Сургуулийн өмнөх боловсрол хүүхдийн хүмүүжин төлөвших үндэс суурь болдог. Хамгийн эмзэг гэгддэг цэцэрлэгийн эдгээр хүүхэд тоглож, наадах таатай орчинг бүрдүүлэх хэрэгтэй" хэмээн хэдэнтээ дурьдаж байв. Эрхэм түшээ уг цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулж өгчээ. Бүс орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр тус дүүрэгт батлагдсан хөрөнгөөс 30 сая төгрөг гарган санаачлан тохижуулсан цэцэрлэгийн орчныг эцэг эхчүүд баярлан хүлээж авав.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.