Хүрмэн суманд зочлохуй
2010.10.08

Хүрмэн суманд зочлохуй

Ногоо нялхарсан нартай хуртай сайхан намар манай говь нутагт болж байна. Намрын энэ л налгар сайхан өдрүүдэд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Д.Зоригт, өөрийн бие төлөөлөгч Д.Нацагдорж болон албаны бусад хүмүүсийн хамтаар унаган нутагтаа ажиллалаа.

Хоёр эмч орон сууцтай болов

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын төвд хүн эмнэлгийн эмч нарын үзлэгийн өрөөтэй, орон сууц ашиглалтанд орлоо. Тус барилгын нээлтэнд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан оролцож хүн эмнэлгийн салбарын эрхлэгч Б.Туулд түлхүүрийг нь гардуулж өгсөн юм. Оюутолгой төслийн хүрээнд 47 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус орон сууцыг хүлээж авсан эмч нар хөдөө орон нутагт мэргэжлийн боловсон хүчин тогтвор сууршилтай ажиллахад түлхэц боллоо хэмээн үзэж байгаагаа хэлж байсан.

Хүрмэний хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан нь Хүрмэн суманд төрж өссөн билээ. Тэрээр өөрийн төрөлх нутгийнхаа бяцхан үрс, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө оруулж буй хувь нэмрийн нэгээхэн хэсэг нь өөрийн багцаас хөрөнгө оруулалт хийн Хүрмэн суманд хүүхдийн 70 ортой цэцэрлэгийг ашиглалтанд орууллаа. Сургуулийн өмнөх боловсролоор хүн төлөвшлийнхөө 70 хувийг олж авдаг хэмээн үздэг. Иймд төрөлх нутгийнхаа ирээдүй хойч үеийнхний боловсролд оруулж буй маш том хөрөнгө оруулалт хэмээн нутгийн иргэд сэтгэл өндөртэй байлаа. 18 дугаар цэцэрлэгийн хамт олон талархсан сэтгэлээ илэрхийлж урлагийн бяцхан тоглолтоо сонирхуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүний хувьд нутагтаа нилээд хөрөнгө оруулалтыг хийж байна. Өмнө нь соёл спортын төвийн барилгыг мөн өөрийн багцаас санхүүжүүлж бариулсан. Энэ удаа цэцэрлэгийн барилгыг байгуулан ашиглалтанд оруулж байна” гээд хүүхэд багачууддаа сурлагын амжилт хүсэн ерөөсөн. 

Багийн барилгын шав тавьж, багийн даргад мотоцикль гардууллаа

Хүрмэн сумын төвд Хүрмэн багийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан уг үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнтэй хамтран Хүрмэн сумын гурван багийг тохижуулах хөрөнгийг шийдсэн. Өнөөдөр энэ ажлын нэг хэсэг болох Хүрмэн багийн шавыг тавьж байгаа билээ. Мөн энэ үеэр Жанжин багийн засаг даргад мотоцикль гардуулсан. Төр захиргааны анхан шатны нэгж болох багийн даргын ажил маш их байдаг. Өөрийн унаагүйгээр төрийн албыг гүйцэлдүүлнэ гэж үгүй юм. Ийнхүү өсөж төрсөн нутагтаа түр зочилсон эрхэм гишүүнтэй нутгийн иргэд амичлан уулзаж санал бодлоо солилцож байлаа. Хүрмэн нутгаас буцах замдаа түүний өссөн нутаг Цахирын даваа, Зүрхэтийн даваанд түр саатсан. Тэрээр энд өнгөрүүлсэн хүүхэд насаа эргэн дурсаж, сарлаг хариулж, нутгийн хүүхдүүдтэй хуруу гарган, эмээ дээрээ өссөн бага насныхаа тухай хуучилж мөн энэ нутгийнхаа түүхийг сонирхуулаад авсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.