2010.10.26

П.Алтангэрэл: Гишүүдийн гэж нэрлэдэг тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй

2.5 тэрбум төгрөгийн чимээг гишүүдээс чагнав. Мөн хуваарилж авсан тэрбум төгрөг ямар бүтээн байгуулалт болсныг асуулаа.

П.Алтангэрэл: 2.5 тэрбум байтугай 22.5 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Дорнод аймагт шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг гаргахад доод тал нь 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Гурван сум цэцэрлэггүй. Өрхийн эмнэлэггүй баг байна. Дөрвөн шинэ сургууль барих шаардлагатай. Энэ хөрөнгө оруулалтыг хийхийг сонгогчид шаардаж байгаа. Сангийн яам хөрөнгө оруулалт хийх санал авч байна. Би 22.4 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа жагсаалтаа өгнө.

Гишүүдийн гэж нэрлэдэг тэр мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Энэ бол орон нутагт хийж байгаа бүтээн байгуулалт. Жишээлбэл, өрхийн эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Гурванзагал сумын сурагчдын дотуур байрыг 154 сая төгрөгөөр заслаа. Аймгийн багш нарын 80 хувийг 424 сая төгрөгөөр зөөврийн компьютертэй болгосон. Халх гол суманд 30 сая төгрөгөөр Соёлын төв барьсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санд 200 гаруй сая төгрөг өгснөөр асфальт, вакум цонхны үйлдвэр зэрэг 10 гаруй үйлдвэр байгуулж 100 гаруй хүн ажилтай боллоо. Хөрөнгө оруулалтын саналыг оруулснаас хойш миний мэдэл, оролцоо дууссан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.