Дээд боловсрол эзэмших иргэддээ санхүүгийн дэмжлэгийг тэгш хүргэнэ
2010.11.19

Дээд боловсрол эзэмших иргэддээ санхүүгийн дэмжлэгийг тэгш хүргэнэ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга УИХ-ын дарга Д.Дэмбэрэ2010-11-19tusul_bigлд өнөөдөр өргөн барьж, аль болох ойрын үед хэлэлцэн баталж өгөхийг хүсэв.


“Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуулийг 1995 онд баталж, 2002, 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Гэвч дээд боловсролын санхүүжилт, сургалтын төлбөр, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, суралцагчдын нийгмийн баталгаанд хамаарах эдгээр хуулийн заалт нь дээд боловсролын өрсөлдөх чадвар, чанарыг сайжруулах хөшүүрэг, зохицуулалт болж чадахгүй байгаа юм.

Одоо манай дээд боловсрол бүхэлдээ суралцагчдын сургалтын төлбөрөөс хараат, суралцагчид нь санхүүгийн дэмжлэг авах, шаардлагатай үйлчилгээг хүртэх боломж хязгаарлагдмал байна. Иймд дээд боловсролын санхүүжилтийн механизмыг бүхэлд нь авч үзэхийн хамт суралцах үедээ орлогогүй байгаа иргэддээ үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн болон нийгмийн хамгааллын цогц зохицуулалт бүрдүүлэх бодит хэрэгцээ, шаардлагыг иш үндэс болгон энэхүү шинэ хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 20 зүйл, 160 заалттай юм. Энд чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэхийн төлөө эрүүл өрсөлдөөн үүсгэх нөхцөл бүрдүүлэх талаар олон улсын хэмжээнд нийтлэг ашиглаж буй үр дүнтэй туршлагыг баримжаа болгожээ. Нөгөө талаас суралцагчдад олгох цалин, тэтгэлэг, тэтгэмжийн олон хувилбарыг нэвтрүүлж, суралцагч сонголтоо бодитой хийх замаар дээд боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэхэд хуулийн төсөлд тусгасан зохицуулалт ач холбогдолтой хэмээн үзсэн байна.

Энэхүү төсөлд дээд боловсрол эзэмших иргэддээ санхүүгийн дэмжлэгийг тэгш хүргэхийг эрмэлзсэн байна. Түүнчлэн суралцагчдад шаардлагатай үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлэх, суралцагчдын хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн заалтуудыг оруулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.