Оюутнуудад 10 сарын турш үндэсний тэтгэлэг олгохыг дэмжив
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр / 2013.11.12 / үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эцсийн хэлэлцүүлэгт төслийн 1 дугээр зүйлийн “ хэсгийн “ тэтгэлэг олгоно. Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь 10 сарын турш сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна гэснийг тэтгэлэг олгож болно.
Үндэсний тэтгэлгийг хичээлийн нэг жилд олгох хугацаа, нэг сард олгох хэмжээг Засгийн газар тогтооно гэж өөрчилсүгэй гэснийг Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад,
энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно.
Үндэсний тэтгэлгийг олгох суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг Засгийн газар тогтооно.
Цаашид үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад санал дэмжигдлээ.
УИХ-ын гишүүн А.Бакей магадлан итгэмжлэгдсэн гэсэн үг нэмэх санал гаргасан нь одоогийн хэлэлцүүлгээр оруулах боломжгүй гэлээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан "50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна" гэснийг "тэтгэлэг олгож болно" гэсэн нь тодорхойгүй болж байна гэсэн санал хэллээ.
Төслийг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцэхээр санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, УИХ-ын гишүүн Р. Амаржаргал эсрэг байр суурьтай байлаа.