УИХ-ын гишүүн Су Батболд иргэд сонгогчидтойгоо уулзлаа.
2010.12.07

УИХ-ын гишүүн Су Батболд иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

УИХ-ын гишүүн Су Батболд манай сумын Тамганы 5-р багийн төв болон Өлзийт хэсэг, Хушинга багийн иргэд малчидтай уулзлаа.Уулзалтаар УИХ-ын тогтоол шийдвэр болон төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлогыг иргэд сонгогчиддоо танилцуулан тэдний санал бодлыг сонсож сонирхсон асуултанд нь хариулт өгч харилцан яриа өрнүүллээ.Мөн энэ үеэр орон гэргүй олон хүүхэдтэй өрх толгойлсон 3 эмэгтэйд гэр олгож, Хушинга багийн иргэдэд үрлэгч машин, ахмад хүмүүст гарын бэлэг, ЗДТГ-ын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж 1 нөтбүүк, 6 ширхэг иж бүрэн компьютер, хувилагч машиныг гардуулав. УИХ-ын гишүүний хамт Хавдар судлалын үндэсний төвийн 2 эмч ирж иргэдийг үнэ төлбөргүйгээр эхо оншилгооны үзлэгт хамруулж зөвлөгөө өгсөн.Уулзалтын дараа иргэдийн дунд караоке тэмцээн, үдэшлэг цэнгүүнийг дагалдан ирсэн уран бүтээлчдийн хамт зохион явууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.